Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран тэмцээн зохион байгуулжээ

img

 Бэлчээр ашиглаж байсан уламжлалт арга туршлага, бэлчээр зохион байгуулалтыг орон нутагтаа зохистойгоор шийдвэрлэх арга зам, бэлчээрийн экологи, эдийн засгийн ач холбогдлыг иргэдэд сурталчлах зорилгоор “Өнөд нутаглах буурь минь” сэдэвт тэмцээнийг монгол бөхөн тархсан Ховд, Говь-Алтай аймгийн 11 сумын иргэдийн дунд зохион байгуулжээ. Тэмцээн Ховд аймгийн Чандмань, Манхан, Зэрэг, Дарви, Говь-Алтай аймгийн Хөх морьт, Баян-Уул, Шарга, Халиун, Төгрөг, Тонхил, Дарви гэсэн 11 суманд 3 үе шаттай явагдлаа. Эхний шатыг арваннэгдүгээр сарын 14-27-нд сумдад, хоёрдугаар шатыг 2011.12.6-нд Говь-Алтай аймгийн Тонхил суманд зохион байгуулсан. Эхний шатуудад хоёр аймгийн 11 сумын бүх багийг оролцуулан нутгийн иргэдийг гэгээрүүлэхэд чиглэсэн лекц унших, байгаль орчны чиглэлийн хуулийг сурталчлах зорилго дор явагдав. Энэ үеэр хүн-байгалийн харилцаанд юун түрүүнд анхаарах амин чухал асуудлыг хөндсөн “Амгалан аж төрөхүй” сэдэвт лекцийг хамба Ё.Амгалан уншжээ. Энэ лекцийг Ховд аймгийн Чандмань, Зэрэг, Манхан, Говь-Алтай аймгийн Хөх морьт, Баян-Уул, Шарга, Халиун, Төгрөг гэсэн 8 сумын төвд зохион байгуулж 1200 гаруй хүн хамруулан хүргэсэн байна. Мөн Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Дарви суманд “Ам хэлээ захирдаг хүн бие сэтгэлээ захирдаг” сэдэвт лекцийг “Эрүүл эр хүн” холбооны тэргүүн н.Загараар уншуулж,  лекцэнд гурван сумын 360 гаруй хүн хамрагдсан байна. Харин гуравдугаар шатанд оролцогч 11 баг “Өнөд нутаглах буурь минь” нэрийн дор бэлчээрийн үнэ цэнэ, доройтлын шалтгаан, бэлчээр ашиглалтын өнөөгийн сөрөг талууд, бэлчээрийн нөөцийг орон нутагт ашиглах оновчтой шийдлийг илэрхийлэхээс гадна БЭЛЧЭЭР-МАЛ-МАЛЧИН гурвын уялдаа холбоог харуулсан жүжигчилсэн тоглолт, бэлчээрийн голлох ургамлын хатаамал, ястан үндэстний онцлог, урлаг соёлын гайхамшгийг харуулсан урлагийн үзүүлбэрүүд толилууллаа. Тэмцээний шагналын сан өндөр байсан нь багуудын идэвхийг өрнүүлсэн. Эцсийн шатанд шалгарсан шилдгийн шилдэг баг 2012 оны зун 10 сумын багуудаар явж, байгаль орчны хууль тогтоомжийг сурталчлах үйл ажиллагаа явуулах юм. Эхний таван багийг дараах байдлаар шагнаж, оролцсон баг бүрийг дурсгалын зүйлээр урамшуулжээ. ав. Ховд, Говь-Алтай аймгийн ИТХ, БОАЖГ, ХХААЖДҮГ, Ховд их сургууль, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран Алтай соёны бүсийн Монгол бөхөнг хамгаалах төслийн хүрээнд энэ тэмцээнийг зохион байгуулсан юм.  Тэмцээнд 416 хүн оролцон 2300 гаруй хүн үзэж сонирхсоноос дүгнэхэд өргөн хүрээтэй, олны сэтгэлд хүрсэн томоохон ажил боллоо гэж Ховд аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн А.Нансалмаа мэдээллээ.  

 

       

СЭТГЭГДЭЛ БИЧИХ