“Дэлхийн цом”-оос мөнгөн медаль зүүлээ
Словений Марибор хотноо болсон “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ.
Эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд 69 тамирчин өрсөлджээ. О.Гүндэгмаа Германы мэргэн буудагчтай аваргын төлөө буудаж, хоёр онооны зөрүүтэйгээ мөнгөн медалийн тавцанд зогссон байна.
Харин түүнтэй нэг ангилалд өрсөлдсөн МУГТ Д. Мөнхбаяр 579 оноогоор 14 дүгээр байрт шалгарсэн аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ