Д.Дорлигжав: Зөвхөн хуулийг биш бүгдийг шинэчлэх хэрэгтэй
Улсын хэмжээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулдаг, үүнд хяналт тавин ажилладаг Шүүхийн шинжилгээний байгууллага, АТГ, УЕПГ зэрэг байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн өчигдөр болсон. Уг зөвлөгөөнөөс УИХ, ЗГ-т хандан хэд хэдэн санал хүргүүлэхээр болжээ. Энэ тухай мэдээллийг өнөөдөр Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав сэтгүүчдэд өглөө. Тэрбээр “Хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шийдвэрлэх ёстой, үлдээлгүй шинэчлэх хэрэгтэй асуудлуудыг бидний зүгээс тавьж байгаа. Эрхзүйн шинэчлэл бол хууль батлах ганцхан ажил биш. Тухайн салбарын материаллаг бааз, төсөв, сургалтыг сайжруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх зэрэг юм. Гэхдээ манайд энэ талын ажил зогсонги байна” гэж хэлэв.
5
УИХ шүүхийн харьяаллыг эргэж харах хэрэгтэй
6
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд зарим шүүхийн харьяаллыг шинээр тогтоосон. Жишээ дурдахад Багануур дүүрэгт Хэнтий аймгийн зарим сумыг, Хархоринд Төв аймгийн хэдэн сумыг харьяалуулсан. Гэтэл уг зөвлөгөөнд оролцогчид энэ шийдвэрийг УИХ эргэж харах нь зүйтэй гэж үзжээ. Энэ нь Үндсэн хуулийн “шүүхийг засаг захиргааны нэгжийг дагуулан байгуулна” гэсэн зарчимтай зөрчилдөж байгаагаас гадна хууль, шүүхийн байгууллага үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй байгааг онцолсон.
6
Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нэмүүлье
6
Байцаан шийтгэх ажиллагааны зардал нь хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах үйл ажиллагааны чанар, үр нөлөөнд чухал нөлөө үзүүлдэг. Үүнд шинжээчийн зардал, гэрчийг дуудах авчрах, шүүхийн шинжилгээнд шинжилгээ хийлгэх, эм урвалжийн үнэ өртөг, оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах зэрэг хэргийг мөрдөн байцаах ажиллагааны үеийн бүх зардал ордог.
6
Уг зардал дутмагаас болж мөрдөн шалгах ажиллагаа чанар үр нөлөөгүй болох, хэрэг илрүүлэлт удаашрах тохиолдлууд гардаг байна. Тухайлбал, Бангладеш хэлтэй орчуулагч манайд байхгүйгээс Монгол Улсын иргэнд хохирол учруулсан Бенгаль улсын иргэний хэргийг шийдэж чадахгүй байгаа тухай жишээг Ерөнхий прокурор ярив. Мөн хэргийн материал зэргийг орчуулахад заавал орчуулгын товчоонд хандах болдог учир өндөр зардал гардаг. Бид төсөв хүрэхгүй учраас гээд үүнтэй эвлэрдэг. Харин Төр засгийнхан биднийг болж байгаа л гэж ойлгодог гэж хэлж байсан. Тиймээс гэмт хэргийг шуурхай илрүүлэх, шийдвэрлэхийн тулд бйацаан шийтгэх ажиллагааны зардлыг нэмж төсөвт суулгуулахыг УИХ-аас хүсч буй юм байна.
6
Тэд энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж буй гэнэ. Тодруулбал, шүүхийн тэмдэгтийн хураамж гэж иргэний журмаар шүүхэд хэлэлцэх хэргүүдийн тодорхой хувийг улсын төсөв төлдөг. Мөн торгууль шийтгэвэрийн мөнгө Сангийн яамны нэг дансанд төвлөрдөг. Үүнээс байцаан шийтгэх үйл ажиллагааны зардлыг гаргуулах, зарим буруутай үйл ажиллагаанаас иргэдэд учирсан хохирлыг гаргуулах боломжтой гэж бодож байгаа аж. Одоогийн байдаар байцаан шийтгэх ажиллагааны зардалд нэг тэрбус орчим төгрөг төсөвлөдөг ба үүнийг хоёр дахин нэмэгдүүлсэн тохиолдолд байцаан шийтгэх ажиллагаанд хүрэлцээтэй болно гэж буй юм байна.
5
ЗГ-аас эрх зүйн зохицуулалт хүсэв
6
Харин Засгийн газраас хоорондоо холбоогүй үүсгэж байгаа олон мэдээллийн санг цэгцэлж, иргэнд хохирол учруулахгүйгээр түүний мэдээллийг аль ч байгууллагад ашиглаж болдог эрх зүйн орчинтой болгож өгөхийг хүсчээ. Түүнчлэн хэргийн шинжээч, үнэлгээ хийдэг байгууллага, хувь хүнд зориулагдсан хууль эрх зүйн орчин хэрэгтэй байгааг хэлсэн. Хөдөө орон нутгийн шинжээч, шинжилгээний лаборатори маш хариуцлагагүй ажилладаг. Үүнээс болж иргэд гомдол мэдүүлдэг. Зарим газар задлан хийх эмчгүй, шинжээчгүй байдаг байна. Энэ асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэх хэрэгтэй байгааг онцлов.
6Манай хуулинд шинжээч ингэж дүгнэх ёстой, тэдэн хоногийн дотор тогтоох ёстой, мөрдөн байцаагч ийм зүйл хийх ёстой гээд заасан байдаг ч манай улсад зардал нь дутмаг, шинжээч байхгүй, техник хэрэгсэл байдаггүй гэнэ. Захын нэгн гадны орны мөрдөн байцаагч чемодан дүүрэн багажтай, гар лаборатори аваад хэргийг мөрдөх гардаг бол манай мөрдөгч нар гарсан хоосон ажиллагаанд гардаг тухай Ерөнхий прокурор ярьсан юм.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ