Олдвол олборлодог "хуультай" газрын тос

img

Хүн төрөлхтөн 4000 гаруй жилийн өмнөөс анх газрын тосыг гарган авч Вавилон хотын хана, цамхагийг барихад асфальт болгон хэрэглэж байсан бол IV зуунд Хятадад 243 м гүнтэй анхны газрын тосны цооногийг өрөмдөж, VII зуунд Японд газрын тосыг "шатагч ус" гэж нэрлэдэг, дэнлүү болгон хэрэглэдэг байсан гэнэ. Харин орчин үеийн газрын тосны түүх 1846 онд Абрахам Пино Геснэр керосинийг нүүрснээс гаргаж авснаас эхэлсэн гэж үздэг байна. Анхны тосны цооногийг 1848 онд Апшероны хойг (Азербайжан, Бакугаас зүүн хойш) дээр өрөмдөж, 1852 онд Польшийн эмзүйч Игнаси Люказевски газрын тосноос керосин гаргаж авах аргыг нээж, 1861 онд Бакуд анхны газрын тосны нэрэх үйлдвэр байгуулагдсан аж. Өнөөдөр дэлхийн нийт тээврийн хэрэгслийн 90 орчим хувийг газрын тосноос гарган авсан төрөл бүрийн түлшийг хэрэглэж, химийн үйлдвэрийн маш чухал түүхий болжээ. Газрын тос олборлолтын хэмжээгээр Саудын Араб, ОХУ, АНУ-ууд, мэдэгдэж буй нөөцийн 62.5 хувь нь Саудын Араб, АНЭУ, Ирак, Катар, Кувэйт-д байдаг аж.

5

Тэгвэл Монгол улсын газрын тосны түүх 1997 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагийн сав газраас оргилсон газрын тосоор дээлийнхээ энгэрийг мялаагаад инээмсэглэж байсан дүр зургаас эхлэлтэй хэмээн үздэг. Гэхдээ үүнээс өмнө 1950-иад оны дундуур Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүн баян дахь Цагаан элсний орд газарт хойд хөршийн тусламжтайгаар газрын тос олборлож, олборлосон тосоо нэрэх үйлдвэр ч байсан түүхтэй. Гэвч 1980-иад оны сүүлээр үйл ажиллагаа нь зогссон гэдэг. 1993 оноос “Соко интернэшнл”, “Рокойл” гэсэн Америк, Канадын хөрөнгө оруулалттай компаниуд газрын тосны салбарт ажиллаж байсан ч хөрөнгө мөнгөний байдлаасаа болоод тэд Монголоос гарсан аж. Ингэхдээ “Соко” компани Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газарт байх XIX , XXI , XXII  талбайнуудын эрхээ “Петро чайна дачин тамсаг”-т шилжүүлсэн бол  “Рокойл”   компани  Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүн баян дахь газрын тос олборлох эрхээ Хятадын “Доншен”-д эрхээ шилжүүлсэн ажээ. Өнгөрсөн оны арваннэгдугаар сарын эхээр Уул уурхайн яам, Газрын тосны газраас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүн баян дахь Цагаан элсний орд газарт үйл ажиллагаагаа явуулж буй БНХАУ-ын “Доншин газрын тос Монгол” компантай сэтгүүлчдийг танилцуулсан тухайгаа “Газрын тос буюу хар алтны мөрөөр” сурвалжлагаар өгүүлсэн билээ. Харин энэ удаад Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газарт үйл ажиллагаа явуулж буй “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм.

5

Газрын тосны тооцоо болон хэмжээгээ Тамсагт хийхээр болжээ

6

Тус компанийн үйл ажиллагаатай холбоотой нутаг орон  сүйдлээ гэх зэргээр хэл ам тасардаггүй, ажилчдын цалин хөлс бага байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлж, жагсаж байна гэсэн мэдээлэл цөөнгүй  гардаг тул мянга сонсохоор нэг удаа үзэхээр өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригийн өглөө 07 цагаас Уул уурхайн яамны гадна цугларсанаар эхэлсэн юм. 700 гаруй км давхисаар шөнийн 03.50 цагт Дорнод аймгийн Чойбалсан хотод очив. Өглөө нь аймгийн төвд зохиогдож буй “Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хэтийн төлөв сэдэвт уулзалт ярилцлагыг сурвалжилсан. Газрын тосны газраас жил бүр зохион байгуулдаг уламжлалтай орон нутгийн уулзалтад  аймгийн удирлагууд болон нутгийн иргэд оролцсон юм. Энэ үеэр газрын тосны салбарын талаар, тус аймагт үйл ажиллагаа явуулж буй “Петро чайна дачин тамсаг” компанийн тухай мэдээлэл өгсөн.

6

Манай улс газрын тосны хайгуулын 31 талбайтай. Үүнээс бүтээгдэхүүн хуваах гэрээ хэрэгжиж буй 21, дуусгавар болсон нэг, гэрээ байгуулах шатанд зургаа, сонгон шалгаруулалтад хоёр, нээлттэй нэг талбай буюу нийт хэмжээ 529811.7 ам метр талбай байгаа аж. Газрын тосны газар өнгөрсөн жил зөвхөн нефтийн орлогоор 190 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан. Энэ жил 220 тэрбумыг оруулахаар төлөвлөсөн. Мөн газрын тосны борлуулалтыг дэлхийн зах зээлийн жишиг үнээр тооцдог. Өнгөрсөн сарын дунджаас харахад нэг баррель газрын тосны үнэ 700 ам.доллар байсан. Мөн тооцоо болон хэмжээгээ Хятадын Рашаант цэг дээр хийдэг байсан бол өдгөө Тамсагт хийхээр болсон тухай Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн энэ үеэр хэлж  байв.

6

Газрын тосны мэргэжилтэн бэлтгэж эхэлжээ

5

Уулзалтын дараа Дорнод аймгийн Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцсан. 800 орчим суралцагчтай тус коллеж нь  “Оюу толгой”, “Хэт”, “МАК”, “Петро матад”, “Шинь шинь”, “Петро Чайна Дачин Тамсаг”, “Адуунчулуун” зэрэг уул уурхай, газрын тосны компаниуд, “Бодь групп”, “Дорнод гурил”, “Алтай групп”, “Зүлгэн сор” зэрэг компаниудад хөдөө аж ахуй ба байгаль орчны чиглэлээр ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэж өгдөг ажээ. Тус коллежийн албаны дарга Д.Чадраабал “Газрын тосны мэргэжилтэй ажилтан бэлтгэж эхэлснээр сургууль төгссөн болон насанд хүрэгчдийг суралцуулж байна. Төгсөгчид ажлын байраар бүрэн хангагдах боломжтой. Энэ мэргэжлээр гурван жил суралцаж төгсөнө. “Петро Чайна Дачин Тамсаг” компани гэхэд 400 монгол иргэн үндсэн ажилтнаар ажиллаж байгаа. Энэ салбарт мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байдаг. Тиймээс манай коллеж газрын тосны техникч, баяжуулагч техникчээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсэн” гэв.

6

“Тосон-Уул” XIX талбайгаас хоногт 12 мянган баррель газрын тос гардаг

6

Дараа нь Газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа “Петро Чайна Дачин Тамсаг” төсөлтэй танилцахаар замдаа гарсан. Аймгийн төвөөс 220 км замыг туулж, Тамсагын ордын XIX талбайд 23 цагийн орчимд очсон юм. Маргааш өглөө нь тус компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, Тамсагын ордын XIX, XXI талбайд олборлолт хийж байгаатай танилцсан.  Хайгуулын “Тосон-Уул” XIX талбайн хэмжээ 9639 ам.метр. Үүнээс ашиглалтын талбай 650 ам.метр буюу хайгуулын талбайн 8.4 хувийг эзэлдэг юм байна. Тус талбайн баталгаат нөөц 179.1 сая тонн бол ашиглалтын баталгаат нөөц нь 20.2 сая ажээ. Одоогоор нийт 733 цооног өрөмдсөнөөс 375 нь олборлолтынх юм. Энэхүү талбайгаас хоногт 12 мянган баррель газрын тос гардаг.

6

Цахилгаан дамжуулах шугамын барилгын ажил энэ жил эхэлнэ

6

“Тосон-Уул” XIX талбайд түүхий тос цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах, ачих, буулгах олборлолтын ТА-1 ил байгууламжийг 2011 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулжээ. Түүнчлэн Чойбалсан хотоос “Тосон-Уул” XIX талбай хүртэл 110 кВт-ын хүчин чадал бүхий 188.6 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусгасан байна. Энэ жилдээ уг талбайгаас Тамсаг-XXI талбай руу 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Мөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардагдах эрчим хүчний нөөц эх үүсвэрийг БНХАУ-аас импортлохоор төлөвлөжээ.

7

Мөн “Тосон-Уул” XIX талбайгаас Бичигтийн хилийн боомтын чиглэлд 139 км сайжруулсан хайрган замыг барьж Улсын коммист хүлээлгэн өгсөн байна. “Тосон-Уул” XIX талбайгаас Баянхошууны хилийн боомтын чиглэлд нийт 210 км хатуу хучилттай авто зам барихаар төлөвлөн ажиллаж байгаа ба уг замыг тус бүр 52.2 км-ээр дөрвөн хэсэгт хуваажээ. Үүнээс  эхний хоёр хэсгийн замын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилгын ажлыг өнгөрсөн оны наймдугаар сард эхлүүлсэн тухай Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн хэллээ.

7

Энэ онд 2841 ажиллах хүч оруулж ирэх зөвшөөрөл авчээ

6

Мэргэжилтэй боловсон хүчний дутагдлаас хамааран гадаадаас ажиллах хүч оруулж ирж байгаа. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК энэ онд гадаадаас 2841 ажиллах хүч оруулж ирэх зөвшөөрөл авчээ. Өнөөдрийн байдлаар тус компанид 1855 гадаад, 400 монгол иргэн үндсэн ажилтнаар ажиллаж байна. Нэг ээлжинд 150 хүн ажилладаг бөгөөд 110 монгол 30 гаруй нь хятад ажилчид байдаг. Үйлдвэрлэлийн баазад 87 хүн ажилладаг бол үүний 11 хүн хятад ажилчин. Гэхдээ туслан гүйцэтгэгч буюу зам барилгын ажил, бүтээн байгуулалтын ажил хийж буюу компаниуд гаднаас ажилчид орж ирэх нь их байдаг гэдгийг албаныхан хэлж байв.

6

Монгол ажилчдынхаа цалинг 100 ам.доллараар нэмэгдүүлсэн гэнэ

7

“Петрочайна Дачин Тамсаг” компанийн ажилчид удирдлагуудадаа цалингаа нэмэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдэж, эсэргүүцлийн жагсаал хийж байсан удаатай. Тодруулбал, хоёр жилийн өмнө дээрх асуудал яригдаж, удирдлага солигдсон ч байдал өөрчлөгдөөгүй тул ажилчид нь шаардлага тавьсан гэдэг. Харин удирдлагууд нь ажилчидтайгаа хэлцэл хийснээр үл ойлголцол арилж ажилчдынхаа цалинг 100 ам.доллараар нэмсэн гэнэ. Ингэснээр 400-1200 ам.долларын цалинг ажилчид нь авч байгааг удирдлагуудынх нь зүгээс мэдэгдлээ. Мөн энэ жил нийт ажиллагсдынхаа цалинг 100 ам.доллараар өсгө тухай “Петро Чайна Дачин тамсаг” компанийн XIX талбайн захирал Ванг Гук Лианг хэллээ.

.

6 Нөхөн сэргээлтийг 6-12 сарын дараа хийдэг

6

Дорнод аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан газрын тосны хайгуул, ашиглалтын найман талбай байгаагаас таван талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр дөрвөн компани үйл ажиллагаа явуулж байгаа аж. Газрын тосны олборлолтын дараах нөхөн сэргээлтийг 6-12 сарын дараа хийдэг. Учир нь энэ хугацаанд газраас шингэн шүүрч байдаг тул дуустал нь  ямар нэгэн үйл ажиллагаа явуулалгүй эзэнгүй орхидог. Гэтэл энэ нь нутгийн иргэдэд болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад нөхөн сэргээлт хийлгүй орхисон гэдэг хардлагад өртүүлдэг. 6-12 сарын дараа нөхөн сэргээлт хийхдээ шингэн хаягдлыг саармагжуулахын тулд эхлээд хоргүйжүүлнэ. Түүний дараа хатуу төлөвт оруулах ажиллагаа хийгдэнэ. Үүний дараа биологийн нөхөн сэргээлт хийдэг байна. Олборлолт хариуцсан дэд менежер Ченг Зонг Ю “Нэг ээлжинд 27 хятад, 14 монгол ажилчин ажилладаг. Ажилласан жил, ажиллах нөхцлөөс хамаараад ажилчдын цалин ялгаатай. Цаг тухай бүрд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж байгаа” гэв.

6

Ослыг Хятадын тал тээвэрлэгчийн буруу гэж тогтоожээ

7

Дэлбэрэлт болсон талбай

Өнгөрөгч гуравдугаар сарын 10-ны өдөр тус компанийн XIX талбайн газрын түүхий тос цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах, ачих Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн экспортын ачих хэсэгт дэлбэрэлт болж, БНХАУ-ын хоёр иргэн амиа алдаж, найман машин шатсан. Гал гарсан шалтгааныг манай талаас тогтоож дуусаагүй хэмээн мэдэгдсэн бол  хятадын талаас ирж хийсэн шинжилгээний дүн гарчээ. Уг дүгнэлтээр “Тээврийн жолоочийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс тээвэрлэгч компани буруутай гэдэг нь тогтоогдсон. Галын ослоос гарсан үр дагаврыг бүрэн сэргээсэн” хэмээн тус компанийн XIX талбайн захирал Ванг Гук Лианг хэлж байв.

 7  

ХХI талбайд бүтээн байгуулалтын ажил өрнөж байна

6

XIX талбайн үйл ажиллагаатай танилцсаны дараа 200 гаруй км-ийн зайд байрлах ХХI талбайг зорьсон. Тус талбайн үйл ажиллагаа 2013 оны зургаадугаар сараас ашиглалтын үйл ажиллагаа эхэлсэн байна. XXI талбайн хувьд 8062 ам.метр талбайтай. Үүнээс 209.2 ам.метр нь ашиглалтынх юм. Уг талбайн баталгаат нөөц 127.5 сая тонн бол ашиглалтын нөөц 21 сая аж. Мөн 295 цооног өрөмдсөнөөс 82 нь олборлолт хийж байгаа бөгөөд хоногт 5100 баррель газрын тос олборлодог байна. Энэ жил уг талбайгаас Тамсаг-XXI талбай руу 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Мөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардагдах эрчим хүчний нөөц эх үүсвэрийг БНХАУ-аас импортлохоор төлөвлөжээ.

6

Газрын тосны салбарын хуулийн зохицуулалт хоцрогдсон гэв

6

Одоо мөрдөж буй Газрын тосны тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль 1991 онд баталсан боловч, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд дорвитой өөрчлөлт ороогүй. Тиймээс энэ салбарын хуулийн зохицуулалт хоцрогдож, хуулиар зохицуулах учиртай ихэнх харилцаа нь журам, гэрээгээр зохицуулагдаж ирсэн. Уул уурхайн яам хуулийн төслийг дахин боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа. Хуулийн төсөлд энэ салбарын харилцаанд оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлага, тусгай зөвшөөрөлтөй холбогдсон харилцаануудыг тодорхой болгож суулгасан. Газрын тос гэсэн ойлголтод байгалийн хий, шингэн, хатуу төлөвт оршиж байгаа нүүрс, ус төрөгчийн нэгдлийн холимогууд ордог. Мөн газрын тосыг уламжлалт ба уламжлалт бус газрын тос гэж ангилж байна. Заншсан нэршлээр бол түүхий тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосонд байгалийн битум, занар,тослог элс, нүүрсний давхаргын метан хий орж байна. Энэ хууль баталснаар газрын тосны салбарын хөрөнгө оруулалт болон бизнесийн орчин тодорхой болж, өрсөлдөх чадвар олон улсын дундаж түвшнөөс дээгүүр хэвээр байх болно. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд дутагдалтай байсан хуульд тусгагдаагүй хоосон орон зайг нөхсөн хэмээн ГТГ-ын Ашиглалт, олборлолтын хэлтсийн  дарга Ч.Чулуунбаатар хэлсэн юм.

6

Ийнхүү манай улсын газрын тосны салбарт томоохон олборлолт хийж буй “Петро Чайна Дачин тамсаг” компанийн үйл ажиллагаатай танилцсанаа хүргэж байна. Дэлхийн улс орнуудад газрын тосны орд олдвол олборло гэсэн зарчим үйлчилдэг аж. Учир нь дэлхийн дотоод бүтэц буюу газрын доорх тектоник хөдөлгөөний улмаас газрын тос байрлалаа өөрчлөн шилжих хөдөлгөөн хийж байдаг. Тиймээс улс орнууд гэзрын хэвлийд байгаа баялагийг байгаль орчинд эрсдэлгүй аргаар олборлож, хөрөнгө болгож ирсэн гэдгийг энэ салбарын эрдэмтэд дүгнэн хэлдэг юм билээ.

6

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

puujin:
ene puujing haa* chigluulseniig manaihaan ajiglasan bolowuu. hujaa narj bilegdeliin chanartai yumand sain daa
2014-09-23
хрхлбй:
ингээд монгол будаа болов оо хөөрхий
2014-09-12