Шакираг ч ”араар нь тавьжээ”
Гайхалтай сайхан бүжиглэдэг дуучин бүсгүй Шакира сүйт залуу Антонио де ла Руагаас харилцаагаа бүрэн тасалсанаа хэдэн хоногийн өмнө мэдэгдсэн билээ. Тэднийг юунаас болж салж буйг шүтэн бишрэгчид нь эхэндээ ойлгоогүй. Гэвч хэвлэлээр салах болсны шалтгааныг дэлгэж эхлэв. 11 жилийн турш найзалсан хосын салалтын гол шалтгаан нь хууралт байж. Хэвлэлийнхэн 2007, 2008 онд Антониогийн өөр бүсгүйчүүдтэй наргиж буй зургийг олж, баримт болгосон байна. Шакира эдгээр зургийн талаар дуулсан даруйдаа элдэв цуу ярианаас зайлсхийхийн тулд худалдан авах хүсэлтээ тавьжээ. Гэлээ ч хэвлэлийнхэнд тэрхүү зургийн зарах нь биш олон түмэнд ил гаргах нь чухал байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ