Пиенаар ”Тоттенхэм”-ийг сонголоо

img

“Эвертон”-ы хагас хамгаалагч Стивен Пиенаарын төлөө Лондоны “Челси”, “Тоттенхэм” нар өрсөлдсөн. Гэвч ӨАБНУ-ын тоглогч өөрийн твиттертээ “Тоттенхэм”-ийг сонгосноо тодорхой бичсэн байна. Хоёр баг түүнийг авах босго үнэ болох гурван сая паундыг төлөхөө мэдэгдсэний дараа тоглогчтой хувийн гэрээ байгуулахаар өрсөлдсөн юм. “Цуу ярианд цэг тавих цаг ирлээ. Би “Тоттенхэм”-д очно. “Эвертон”-д өнгөрүүлсэн жилүүд минь миний сэтгэлд үүрд эрхэм байр эзлэх болно” гэж тэр Пиенаар бичжээ. Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ