Ч.Хүрэлбаатар: “Шилэн данс” батлагдсан бол НИТХ-ынхан Бразил руу явахгүй байсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хариулж байна.
6
УИХ-ын гишүүн Д.Лүнджээжанцан:
-Энэ хуулийн төслөөр иргэн бүр Монголын улсын санхүү эдийн засгийн байдлаас гадна өрийн хэмжээ зэргийг мэдэж болох уу? Нууцын асуудлаас бусад нь мэдээллийн санд байх уу?
-Үүрэг хүлээсэн бүх шийдвэр Шилэн дансны цахим хуудсанд бүртгэгдсэн байх ёстой. Тодорхой зохицуулалт тусгасан байгаа.
5
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-Энэ хууль батлагдсанаар төсөвт бүх байгууллагууд хамрагдах нь. Манай орны хувьд бүх сум интернэтэд холбогдсон уу? Хичнээн сум интернэтэд холбогдсон бэ? Хэзээнээс энэ хууль хэрэгжих вэ?
-Өмнөх хуулийн төсөлд цаасаар нийтэд мэдээлэх тухай заалт байсан нь гишүүдийн шүүмжлэлд өртсөн. Үрэлгэн зардал байна гэж шүүмжилсэн. Тиймээс цахим хуудастай сумд мэдээллээ интернэтэд байруулахаар болсон. Цахим хуудасгүй байгууллага жижүүрийн өмнөх салбар дээрээ зарлал бичих юм.
6
УИХ-ын гишүүн Л.Цог:
-Шилэн данс гэдэг чинь монгол хэл мөн үү? Гадаад хэлний үг хэрэглэвэл торгох заалт Монгол хэлний тухай хуульд байгаа юм билээ.
- Нэрний талаар олон үнэтэй санал гарсан. Ил данс, ил тод гээд. Энэ үгнүүд одоогийн хуулиудад нэршсэн, үр дүнд ч тодорхой хүрэхгүй байгаа. Шил гэдэг нь язгуурын монгол хэл. Хэл хөгжиж баяжиж явдаг. Таны бичсэн ном зохиолд акт гэдэг үг их байдаг шүү дээ.
6
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Шилэн дансанд 50 орчим төрлийн мэдээлэл орох юм шиг байна. Улсын нэгдсэн төсвийн макро үзүүлэлттэй холбоотой ташаа мэдээлэл тавигдсан тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ? Цахим засаглалын бодит байдал дээр харахад урсгал зардал хэр байх вэ?
-Энэ хууль их энгийн. Өмнөговь аймагт байгаа хүн Ховдодын мэдээллийг сонирхохоос илүү тухайн байгууллагын үйл ажиллагааг нь хянадаг юм билээ. Тиймээс л тухайн байгууллагын зарцуулалтаа үзэж сонирхоно. Монгол банк тусдаа хуультай. Хуулийн этгээд гэдэг утгаараа хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллээ гаргана. Статистик зэрэг макро эдийн засгийн холбоотой мэдээлэл энэ хуулиар зохицуулагдахгүй. Гарч байгаа шийдвэр, гүйлгээг л ил тод болгож байгаа. Энэ хуулиар бүх асуудлыг зохицуулахгүй.
7
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Энэ хуулийг дэмжиж байна. Өмнө нь энэ хуулийг олонхи дэмжихгүй буцаасан. Эргэж оруулахдаа хугацаа алдаж орж ирлээ. Хэрвээ энэ хууль батлагдсан байсан бол НИТХ-ын 18 хүн Бразиль руу хөлбөмбөг үзэхээр явахгүй байсан. Харин энэ хууль батлагдсан байсан бол ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр Чингис бондын зарцуулалтыг долоо хоногийн дотор мэдээлэх байсан. Санхүү, гүйлгээ ил тод болж байгаагаараа онцлогтой. Энэ хуульд эргэж харж үзэх ёстой зүйл байгаа. Зарцуулах зориулалтыг өөрчилж болохгүй. Тиймээс зохицуулалт хийх ёстой. Засгийн газар журам гаргах юм байна. Засгийн газар журам гаргахгүй. Тиймээс хуулийг батлагдангуут шууд хэрэгжүүлэх хэрэгтэй.
6
Ийнхүү гишүүд саналаа хэлж, асуулт асуусны дараагаар уг хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулав. Санал хураалтаар гишүүдийн 90,2 хувийн саналаар Шилэн дансны хуулийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ