Ч.Улаан: Арилжааны банкны зээл улсын өрд тооцогдохгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног”-ийн хүрээнд Монголын Банкуудын холбооноос доор дурдсан саналууд ирүүлсэнтэй танилцжээ. Монгол Улсын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээл дээр бонд гаргаж санхүүгийн шинэ эх үүсвэр бүрдүүлэхэд татварын дарамт үүсгэж, бонд гаргагчийн ашигтай ажиллах хууль эрх зүйн орчныг муутгаж байх тул арилжааны банкнаас гаргах бондын хүүг аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх саналыг ирүүлсэн байна. Гэвч олон улсын туршлагаар зөвхөн төрөөс гаргаж байгаа бондын хүүг чөлөөлдөг бөгөөд харин арилжааны банк зэрэг хувийн сектороос гаргаж буй бондын хүүг чөлөөлөх асуудал байдаггүй. Түүнчлэн манай улсын хувьд бондын хүүд ногдуулах татвар нь 10 хувь буюу харьцангуй бага татварын хувь хэмжээтэй улс тул уг татварыг чөлөөлөх шаардлагагүй гэж үзжээ. . Арилжааны банкууд гадаадын хөрөнгийн зах зээлээс зээлийн эх үүсвэр татахад хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчийн зүгээс хүүгийн орлогодоо ямар нэг татварыг Монгол улсад суутгуулахгүй байхаар х шаарддаг байна. Үүнээс үүдэн банкууд өөрийн зардлыг нэмэгдүүлэн тооцож, хуулийн дагуу татварыг улсын төсөвт төлж өртөг нэмэгддэг. Цаашлаад банкууд тухайн эх үүсвэрийн өртөгт нэмэгдсэн татварыг зээл авч буй бизнес эрхлэгчдийн зээлийн хүүд тодорхой хувиар шингээн хүүг тогтоож буй нь бизнес эрхлэгчдэд дарамт болж байх тул Монгол улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондын хүү болон арилжааны банкны гадаадын банк санхүүгийн байгууллагаас авсан урт хугацаатай зээлийн хүүгийн орлогод 0 хувиар, Монгол Улсад оршин суугч бус иргэний Монгол улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондын хүү болон арилжааны банкны гадаадын банк санхүүгийн байгууллагаас авсан урт хугацаатай зээлийн хүүгийн орлогыг тус тус чөлөөлөх саналыг ирүүлжээ. Саналыг судлан үзвэл банк, банк бус санхүүгийн байгууллага зээл төлүүлэх зорилгоор түр эзэмшиж, худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг дэмжих боломжтой гэж үзжээ. Харин бусад татварыг чөлөөлөх нь цаашид банк, банк бус санхүүгийн байгууллага үл хөдлөх эд хөрөнгө зуучлан борлуулдаг аж ахуйн нэгж болох эрсдэлтэй тул саналыг хүлээж авах боломжгүй аж.
5
Иймээс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.2-т “Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах” гэсэн өөрчлөлтийг оруулж байгаа аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Улаан сонирхсон асуултдаа хариулт авч байна.
5
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
7
Энэ хуулийн төсөл дээр зөвхөн арилжааны банкууд гэж оруулж ирж байгаа нь ямар учиртай юм бэ. Худалдаа хөгжлийн банк л ганцхан Сингапурын банкнаас томоохон хөрөнгө босгосон. Бусад нь гадаадын банкнаас мөнгө босгоогүй байна. Тиймээс ганцхан банкинд үйлчлэх хууль оруулж ирж байгаа нь ямар учиртай юм бэ? Аж ахуйн нэгжүүдийг үүнд хамруулж болоогүй юм уу?
-Арилжааны банк гэж оруулж ирдэгийн учир нь хоёр үндсэн шалтгаан байна гэж бид тооцож байгаа. Монгол Улсад гадаадын валютыг оруулж ирж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг дэмжиж байгаа юм. Нөгөөтэйгүүр арилжааны банкуудад эергээр нөлөөлж байна. Зээлийн хүүгээр дамжиж аж ахуйн нэгжүүдийг дэмжих хөшүүрэг болно гэж үзсэн. Давхар татварын гэрээтэй улс орны хувьд суутгал хэрэгжээд явж байгаа. Тиймээс ижил түвшинд 10 хувь байх юм.
5
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:
6
-Үүнийг байхгүй болгочихож болдоггүй юм уу. Зээлийн хүүг нэмэгдүүлж байгаа бүх хүчин зүйлүүдээс зоригтой татгалзах алхам хийж болдоггүй юм уу?
-Сүүлийн үед аливаа татварыг байхгүй болгоё гэдэг санал их гарч байна. Амьдрал дээр ийм боломж байхгүй. Гадаадын зээлийн хүүгийн татварыг байхгүй болгоно гэвэл Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдээс ашиг олж чадахгүй байдалд хүрнэ. Үүнээс өөр арга алга гэж Засгийн газар үзсэн.
6
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
6
-Энэ урамшууллыг банкуудад олгосноор банкны хүү хэд болж буурах вэ? Иргэдэд нөлөөлөх үү?
-Энэ нь туйлын хязгаарлагдмал хүрээнээс үйл ажиллагаа эхэлж байгааг Энх-Амгалан гишүүн дурдсан. Цаашдаа энэ нь нэмэгдээсэй гэдэг үүднээс бид урамшуулал бий болгож байна. Банкуудын холбоотой бид ярьж, тооцон судалж байна. Ажлын хэсгийн хүрээнд энэ хувь хэмжээг судлах нь зүйтэй гэж үзсэн. Зээлийн хүүг буулгах тал дээр тодорхой санал хэлээгүй. Хууль хэлэлцэх явцад тогтоохоор болсон.
6
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
6
-Энэ хууль батлагдсанаар улсын өр улам нэмэгдэх юм биш үү. Гадаадын банкнууд манай татвар бага болсныг далимдуулаад тавигдах шалгуураа нэмэгдүүлвэл яах вэ? Зээл гэдэг чинь өр шүү дээ.
-Арилжааны банкны өр улсын өрд тооцохгүй.
6
Ийнхүү гишүүд сонирхсон асуултдаа хариу авч байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ