УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар заналхийлэлд өртжээ
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ, түүний нэр хүндэд халдсан, амь насанд нь заналхийлсэн дарамт шахалт ирж байна, Газрын тухай хуультай холбоотойгоор түүнийг "ална, амь насыг нь хөнөөнө" гэх мэтээр дарамталж байна гэв.
6
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар "Өнөөдрийн хурлыг би УИХ-ын гишүүний хувиар хийж байна. Сүүлийн үед Газрын тухай хуулийн талаар олон янзын мэдээлэл тарж байгаа. Өчигдөр би Засгийн газрын "11-11" төвд ажиллаж Газрын тухай хуулийн талаар иргэдэд тайлбар өгсөн. Газрын тухай хуультай холбоотой үл мэдэгдэх утаснаас надруу маш их дайралт ирж байгаа. Амь насанд чинь халдана, 2008 оны долдугаар сарын 1-н шиг үйл явдал зохион байгуулна гэсэн утгатай мессеж байнга явуулж байна. Гэхдээ энэ мессеж явуулж байгаа хүмүүсийг турхирч байгаа хүмүүс цаана нь бий. Тиймээс энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгөхөөр болсон. Мөн Газрын тухай хууль нь Засгийн газраас өргөн барьсны дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг би ахалж ажиллаж байгаа.
6
Энэ төслийг байнгын хорооны хуралдаанаар оруулаагүй, ажлын хэсэг дээр зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэж, санал хураалт явуулж, олонхийн дэмжлэг авсан саналын томъёоллоо байнгын хороонд танилцуулна. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжих эсэхийг байнгын хороо, УИХ шийдвэрлэнэ. Би УИХ-ын гишүүний тангараг өргөсөн хүний хувьд Монгол Улсад халгаатай хууль батлахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэе. Өнөөдрийн өргөн баригдсан хууль нь өмнөх хоёр ч парламентын үед боловсруулагдсан хууль бөгөөд энэ хуулийг засч, залруулах ажлыг Ажлын хэсэг хийдэг" хэмээн мэдэгдлээ.
5
Мөн тэрбээр Газрын тухай хууль яригдаж эхэлснээс хойш миний гар утас руу "96661447 гэсэн дугаараас буудна шүү, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлыг зохион байгуулна" гэсэн мессеж удаа дараа ирж байна. Доромжилсон, гүтгэсэн, нэр хүнд амь насанд нь халдсан мессеж маш их ирж байгаа тул энэ хүмүүст хуулийн байгууллага нь хариуцлага хүлээлгэнэ гэдэгт итгэж байна гэлээ.
5
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ