Райан Бабель ”Хоффенхайм”-ыг зорилоо
Голландын шигшээгийн хагас хамгаалагч Райан Бабель Германы “Хоффенхайм” багт тоглохоор боллоо. Түүнийг “Ливерпуль” долоон сая паундаар заржээ. 2007 оны зун Бабелийг “улаанууд” 11 сая паундаар худалдан авсан ч Рафаэль Бенитес, Рой Хожсон нар үндсэн бүрэлдэхүүндээ итгэж гаргаагүй юм. Тэдний дараа Кенни Далглиш ч түүнд бүрэн итгэхгүй байсан тул зарахаар шийджээ. Бабель “улаанууд”-ын үндсэн бүрэлдэхүүнд ердөө 31 удаа багтаж талбайд гарсан бөгөөд 60 удаа сэлгээгээр тоглолтод орж байв. Райан хэдхэн хоногийн өмнө шүүгч Ховард Уэббийн талаар өөрийн твиттертээ шүүмж бичсэнийхээ төлөө багагүй хэмжээний мөнгөн торгууль хүлээсэн юм. Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ