Э.Батбаяр Хятадын тамирчин Дэнг Инг Фунгтай өрсөлдөнө
“"Мишээл" кикбокс сургалтын төвийн тамирчин, Сүхбаатар аймгийн харъяат Э.Батбаяр хилийн чанад дахь анхныхаа мэргэжлийн ангиллын тэмцээндээ оролцох гэж байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард зохиогдсон "Балтика 2011" тэмцээнд өрсөлдөгч "Очир нударга” клубын тамирчин Энх-Амарыг хожиж мэргэжлийн тулаанд нэг тулалдаж нэг ялаад байгаа билээ. Энэ удаа тэрбээр дасгалжуулагч О.Алтанпүрэвийн удирдлагаар 12 сарын 17-нд БНХАУ-ын Хэнань мужийн Шаньку хотноо мэргэжлийн кикбоксын 63,5 кг-д К-1 ангилалд чансаа ахиулах тулаанаа Хятадын тамирчин Дэнг Инг Фунгтай хийх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ