“Морьтны гайхамшиг”-ийг тольдохуй

img

Монголын театрын музейд “Морьтны гайхамшиг” гэрэл зургийн дэлгэгдлээ. Энэхүү үзэсгэлэнг монгол циркийн “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийн санаачлагч МУГЖ Д.Норовцэрэнгийн шавь нар циркийн алтан манежнаа уг үзүүлбэрийг тоглож байсан   Мөнхтогоо, Болдбаатар, Оюунбат, Батсайхан, Зоригоо зэрэг уран бүтээлч гаргаж байгаа аж.

а

“Морьтны гайхамшиг” үзүүлбэрийг одоо ч циркийн жүжигчид тоглож байгаа билээ. Зөвхөн эх орондоо  биш Чежү, Африк зэрэг дэлхийн улс хотуудад тоглож байгаа юм. Үүнээс гадна морьтой үзүүлбэр улам хөгжиж, морин дээрх нум сум гэсэн үзүүлбэр ч бий болжээ. “Цаашид энэ үзүүлбэрийг хөгжүүлж, циркийн залуу жүжигчдэд өвлүүлэх нь манай улсын бахархал болсон морийг болон морьтон монголчуудын авьяас чадварыг дэлхийд таниулах ач холбогдолтой” гэж уран бүтээлчид ярьж байна.

а

Манай циркийн түүхэнд 1974 онд бий болсон уг үзүүлбэрийн үүсэл, хөгжлийн түүхэн замналыг таниулах зорилготой үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ