Сонирхогчдын УАШТ болно
Монголын волейболын холбооноос сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 21-28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Уг тэмцээнд эрэгтэй 23, эмэгтэй найман баг оролцохоор бүртгүүлжээ. Тэмцээн МУИС-ийн спорт заал болон Спортын төв ордонд тус тус явагдах аж.
ө
Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан сонирхогчдын УАШТ-нд эрэгтэй 19, эмэгтэй зургаан баг оролцож байсан юм. Эрэгтэйчүүдээс алтан медалийг Орхон аймгийн волейболын холбоо хүртсэн бол "Аврагч" спорт хороо, "Ланд Бриж" багууд удаах байруудад шалгарч, мөнгө хүрэл медаль зүүж байсан. Харин эмэгтэйчүүдээс "Мөнхтийн" баг түрүүлж, "Хилчин" спорт хороо, Нийслэлийн боловсролын газрыг багууд хоёр, гуравдугаар байрт шалгарч байжээ.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ