“Мэдрэмжтэй” жиргээ

img

Дэлхий нэг дуугаар амьсгалж, “FIFA WORLD CUP” гэсэн далбаан дор нэгдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнцөөр өчигдөр орой аль баг хожсон бэ гэж мэндлэх болж. Манай улс ч удахгүй хөлбөмбөгийн багтай болж дэлхийн аваргад өрсөлдөнө гэсэн мөрөөдөл хүн бүрийн зүрх сэтгэлд байгаа нь тодорхой.

z

“Бразил 18” хэмээн хочлогдсон НИТХ-ын төлөөлөгчид маань магадгүй туршлага судлахаар явсан ч юм билүү хэн мэдлээ. Гэвч нэг асуудал бий. Хөл бөмбөг гэхээр лшилэн аяга дүүрэн мэлтэлзсэн пиво нүдэнд нь харагддаг. Уул нь спирт биш спортыг сонгоод байгаа шүү дээ. Үүнтэй зэрэгцээд сонирхолтой жиргээнүүд ч сошиалаар нисч байгаа.

a

Тэр дундаа эрчүүд эмэгтэйчүүд хөл бөмбөгийн асарт яах гэж ирдгийг ойлгодгүй л гэнэ. Ихэнх нь эмэгтэйчүүдийг хөлбөмбөгөөс түлхсэн, жиргээнүүд байх юм. Харин МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат оновчтой, сургамжтай, мэдрэмжтэй жиргээг нисгэжээ. Тэрбээр, хөл бөмбөг спорт болохоос спирт биш, спортлог амьдарцгаая, ДАШТ далим биш, элгээ бод, эхнэрээ бод, эрүүл мэнд нэгдүгээрт гэж жиргэсэн байна. Энэ зун залуусын хүсэн хүлээсэн мөч ирж байгаа ч дээрх жиргээнээс нэгийг бодоход илүүдэхгүй биз ээ.

a

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ