Манай сайтын "Шууд чат" буланд оролцохоор хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Уншигчдынхаа танд хандсан асуултуудыг уламжилья. Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?
-Уран бүтээлийн тухайд ирэх жил 2-3 цомог нэгэн зэрэг гаргахаар төлөвлөж байна. Он гараад шинэ клипэнд орох төлөвлөгөөтэй байна.
-Кино ертөнцөд хүч үзээд байна уу?
-Хүч үзээд байх ч юу байхав. Азтай ч гэх үү, санамсаргүй гэх үү тохиолдлоор кинонд тоглосон.” Зөрлөг”, “Цахирмаа”, “Хувилгааны эрэлд” кинонд тоглосон. Сүүлийн үед тайван байна. 2-3 киноны санал ирсэн ч хүлээж аваагүй.
-Нууц биш бол нэг эротик контент зургаа ямар үнэ ханшаар нийлүүлдэг вэ?
-Би үнэ ханшийн тухайд ярьмааргүй байна. Би үнэ тоо ширхэг яриад л асуудалд ордог хүн шүү дээ. Ганцхан удаа нийлүүлсэн. Өөрсдийнх нь саналын дагуу. Хоёр талаасаа ашигтай ажилласан.
-30 орчим сая гэж сонссон. Энэ үнэн үү?
-Ер нь тэр орчим.
Нара эротик гэсэн тодотголоос татгалзаж байгаа юм байна гэж ойлголоо. Өмнө нь өөр байсан шүү дээ? Яагаад ингэж өөрчлөгдчихөв өө?
Харин юу болчихов оо. Би өөрөө ч мэдэхгүй байна. Ямар ч байсан тод будалт, задгай хувцаслалт зэргээс би татгалздаг болсон байна.
Чин үнэнээсээ дурлаад тэр юм болов уу?
Дурлаагүй.
Жүжигчин Батууштай хайр сэтгэлийн холбоотой байсан шүү дээ?
Бид хоёр салаад удаж байна шүү дээ. 1 жил гаруй хугацаа өнгөрлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ