Нара ер нь хэдэн найз залуутай байсан бэ?
-Дөрөв.
-Дөрвөн найз залууд нийтлэг шинж чанар байна уу. Юугаараа төстэй байсан бол?
-Ямар хэцүү асуулт вэ. Би ерөөсөө тийм харьцуулалт хийж байгаагүй юм байна. Одоо бодоход харилцан адилгүй байсан юм байна. Нэг нь хөлдүү, нөгөө нь хэтэрхий их халамжтай, нөгөө нь хэрэггүй, нөгөөх нь романтик гээд харилцан адилгүй байна. Заа тоглосон юм шүү.
Шинэ жилийн ханш ямар хэд байгаа вэ, хэчнээн гоёлын даашинз шинэ жилд зориулж бэлдсэн бэ?
-Энэ жил нэг сая төгрөгөөр дуулж байгаа. Бүжигчидтэйгээ явж байгаа. Би хүмүүс сонирхолтой гоё үзүүлбэр үзүүлэхийг хичээдэг. Шинэ жилийн баярыг гэр бүлийн бус хөгжилтэй, хамтдаа бүлэглэх дуртай. Шинэ жилийн үйл ажиллагаанд их орж байна. Шинэ жилд зориулж хэд хэдэн гоё даашинз худалдаж авч ирсэн. Япон яваад ирэхдээ хоёр даашинз авлаа.
-Даашинзны үнэ ханш ямар байв?
-Дунджаар 100 гаруй ам.доллар үнэтэй. Японд холливудын гудамж байдаг. Тэнд холливудын оддын даашинзны загварын даашинзыг худалддаг. Сая би хэн нэгэн одын гэхээсээ илүү өөрт таалагдсан даашинзыг авсан.
Урилга, заллага ер нь хэр байна. Багцаалвал хэчнээн саяын орлоготой байхаар байна?
Ер нь бол багцаа байгаа. Гэхдээ манайхан чинь хэлбэлзэлтэй байдаг шүү дээ. Ер нь бол урлагийнхны хувьд илүү орлого олдог үе нь шинэ жил. Тэгэхээр тодорхой хэмжээнд уран бүтээлээ хийж, хөдөлмөр зардал шингээж байгаа хүний хувьд үнэлгээгээ унагахгүй байхыг мэдээж бодож байна. Олж байгаа орлогоо ирэх жилийнхээ уран бүтээлдээ л зарцуулна шүү дээ.
Жилд хэчнээн төгрөгийн орлоготой вэ. Багцаа хэлээч?
8 сая орчим байхаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ