“Үргээлэг” үргэлжилнэ
“Үргээлэг” гэх сонин содон нэртэй, адал явдалт кино үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж, нээлтээ хийснээсээ хойш ашиг орлогын жагсаалтыг хэдэн долоо хоногийн турш тэргүүлсэн. Мөн монголын кино урлагийн шилдгийг тодруулдаг “Academy awards Mongolia 2014” наадмаас "Гран При" шагнал хүртсэн.
Тэгвэл “Үргээлэг” үргэлжлэх тухай тус киноны уран бүтээлч, жүжигчин Ж.Баясгалан ярьсан байна. Уг киног 1999 онд СУИС-ийн кино драмын ангийг төгссөн жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Б.Амарсайхан, Б.Навчаа, Ж.Баясгалан зэрэг уран бүтээлчид санаачлан, хамтран бүтээсэн.
Харин “Үргээлэг”-ийн үргэлжлэл ямар сэдвээр өрнөх нь нууц байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ