Нара: Аав ээжтэйгээ хамт амьдардаг

img

Одоо өөрийгөө толинд хараад голох зүйл байна уу? -Би ер нь өөрийгөө хараад баярладаг. Бие хаа, зүс царай , авъяас гээд тэгш заяасан гэж бодож байгаа. Өөлөх зүйл гэвэл жаахан таргалаад байгаа. -Турах талаар ямар арга хэмжээ авч байна вэ? -Өөртөө цаг зав гаргаж чадахгүй байгаа минь дутагдал. Фитнессээр хичээллэж байгаа. Би ямар нэгэн тураах эм, цай амьдралдаа хэрэглэж байгаагүй. Байздагийн ард бүжиглэдэг байсан үеийн тань зураг гээд интернэтээр цацагдсан. Тэр зураг чинь ихээхэн шүүмж дагуулдаг? Тэр зураг манай гэрээс яаж гарсныг мэдэхгүй байгаа юм. Тэр үед одоогийнх шиг файлаар нь хадгалдаг энэ тэр юм байгаагүй ш дээ. Тэгэхээр гэрээс л ямар нэг байдлаар гарсан байх.  Түмэн эх чуулгын Содоо эгч, Байзда ах, бид хэд  авахуулсан зураг л даа. Би тэр үед Байзда ахын ард бүжиглэдэг байгаагүй. Бүжиглэхийг л хүсдэг байсан. Тэр зураг дээр махлагдуу охин байгаа биз дээ.  Би багадаа духаараа хардаг байсан юм. Одоо ч духаараа хардаг байх. Тэр зургийг Соронз сэтгүүл нийтлээд “Нугасны муухай дэгдээхэй гүнж болдгийн үлгэр” гээд л бичсэн байсан. Хүмүүс намайг будаггүй байгааг  харахаараа жаахныхтайгаа адилхан байна гэдэг юм. Ер нь өөрчлөгдөнө гэхээр заавал косметик хагалгаатай холбох  гээд байдаг.  Би “Үнэн үү” ток шоунд ороод хамраа өндөрсгүүлсэн нь үнэн гээд хэлчихсэн чинь бүр баталгаажуулах гээд байдаг юм уу. Хаашаа юм бэ дээ. Одоо танд хиймэл юм байна уу? Сормуус, линз байна. Хамраа өндөрсгүүлсэн байснаа больсон. Ер нь бол одоохондооо хагалгааны талаар юу ч бодоогүй байна.  Магадгүй, нас ахихаар хүний бодол өөрчлөх биз. Тэр үед юугаа ч өөрчлөхийг бодох юм билээ. Уран бүтээлээс гадуур ямар нэгэн орлого байдаг уу? -Ямар нэгэн бизнес байхгүй. Урьд нь бизнес байсан. Одоо зогссон. Би Японд make up чиглэлээр сурч байгаад цунами болонгуут “цагаан туг”-аа бариад хүрээд ирсэн. Сая очиж жилийн чөлөө болгоод ирсэн. -Тэгэхээр уран бүтээлээс өөр ямар нэгэн орлогогүй гэсэн үг үү? -Би цунами болж ирснээс хойш хөдөө гадаа маш их тоглолтоор явж байгаа. Түүнээс гадна ээж, аавтайгаа хамт амьдардаг болохоор тог цахилгаан, хоол, байрны мөнгө гээд асуудал байдаггүй. -Тусдаа амьдрах боломж хэр байна? -Манайд нэг баримтлал байдаг. Нөхөрт гарахаас өмнө тусдаа гарч болохгүй гэдэг. 2007 онд анхныхаа сургуулийг төгсч ирчихээд тусдаа амьдрах боломж байсан хэдий би аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene chin kharin khudlaa unen yariad baidaggui shuluukhan zantai dajgui khuukhen b.na
2011-12-23
Zunj uheh gej baij eej aavtaigaa amidardag geedel.....hunii belen bairand orchih geel ain
2011-12-14