Зохион байгуулах хорооны Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

img

“Инчён-2014” Азийн наадмын Зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ким Ён-Сү тэргүүтэй төлөөлөгчдийн манай улсад хийх айчлал өнөөдрөөс эхэлж байна. Тэд МҮОХ-ны удирдлагатай хамтран ажиллах талаар хэлэлцэх аж.

х

Айчлал энэ сарын 24-нийг хүртэл дөрвөн өдөр  үргэлжилнэ. Ким Ён Сү нь өдгөө 72 настай, хуульч мэргэжилтэй. БНСУ-ын спортын сайд, парламентийн гишүүний албыг хашиж байсан нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтэн юм байна.

а

Азийн зуны спортын XVII наадам нь ирэх есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд БНСУ-ын Инчёнд болно. “Инчён -2014” наадам 38 спортын төрлөөр Ази тивийн 45 орны тамирчид өрсөлдөнө. Өмнө нь БНСУ 1986 онд Сөүл, 2002 онд Бусан хотдоо Азийн наадмыг зохион байгуулж байсан.  Монголын баг тамирчид 1974 оноос хойш нийт есөн удаа Азийн наадамд оролцсон. Энэ удаагийн наадамд 25 төрлөөр 340 тамирчин оролцуулахаар урьдчилсан мэдүүлгийг БНСУ руу илгээсэн байна.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ