Нара: Миний цаг бусад хүмүүсийнхтэй ижил биш

img

-Дүү чинь хамтдаа клипэнд тоглосон. Бас л секси имиж бүрдүүлж байсан. Яагаад уран бүтээл хийхээ больсон бэ? -Манайх  5 хүүхэдтэй. Болороо бид нараас хамгийн бага нь бас эрэгтэй ихэртэй. Одоо Лондонд зургийн сургуульд сурч байгаа. Японд хөгжмийн сургууль төгсөнгүүтээ Лондон явсан. Уран бүтээл хийх дуртай байсан. Гэвч урлагийн хүүхнүүд хатуу, муу үгээр хэлэгддэг. Үүнийг мэдрээд тайван амьдармаар байна гэсэн. Ингээд зургаа зураад тайван, амар амгалан амьдралыг сонгоё гэдэг юм. -Хэзээ нөхөрт гарах гэж байна? -Юу ч бодоогүй байна. Хүн ойр орчныхонтойгоо өөрийгөө харьцуулаад байдаг. Найз нөхөд, 10 жилийнхэн бүгд нөхөрт гарч, хүүхэд гаргачихсан байна. Гэхдээ би юундаа яарах юм гэж бодсон. Надад тэр тухай бодох зүйл алга. Миний цаг бусад хүмүүсийнхтэй ижил биш болохоор ирэх хугацаандаа ирэх байх. -Нөхрөөс юу хүсэх вэ? -Хайр харна. Би маш их хайр хүсдэг. Тэр хүнээс эд материал, мөнгө бус хайр, халамж л хүснэ. Би сүүлийн үед нэлээд уншиж судалж байгаа. Гэр бүлтэй болоод ирэхээр ямар саад бэрхшээлтэй тулгардаг гэсэн. Энэ талаар уншиж  сэтгэл зүйн бэлтгэлтэй болж байгаа. - Нас ахиад ирэхээр юу хийх вэ. Төлөвлөсөн зүйл байхгүй? -Би нас ахихаас  айхгүй байна. Харин ч амьдрал улам сонирхолтой болно гэж бодож байгаа. Сараа, Ариунаа шиг хоолойн чадлаараа гарч ирэхгүй байна гэх шүүмж залуу дуучдыг дагадаг? Үнэний ортой. Энэ чинь энтертайнмент бизнесийн хувилбар. Тухайн үед надад менежмэнт, продюссер байсангүй. Үзүүлэх урлаг гэж байна шүү дээ. Тэр тал дээрээ л илүү анхаарсан байх л даа. 21 р зууны шоу бизнес чинь үзүүлбэр шүү дээ. Хэнийг дуурайж,  үлгэр жишээ авдаг вэ? Дуурайх гэдэг хандлага байгаагүй юм байна. 24 цаг сонсож явдаг цөөн хэдэн дуучин бий. Christina Aguilera,  Sarah Brightman,  Celine Dion гээд дуучид бий. Гадаад найз залуутай байсан байх аа? Ямар залуу байсан бэ? Ер нь бол их халамжтай. Романтик. Англи залуу байсан. Халамжинд дургүй эмэгтэй хүн байхгүй биз дээ. Бялуурмаар халамжтай хүн байсан. Яг нэг гэрт байнга хамт байдаггүй байсан учраас романтик байдал нь их сайхан санагддаг. Тэр залуутай одоо  и мэйл-ээр харилцдаг хэвээрээ л дээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

o my god naad kigiz alimaaa bolioocheeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
2011-12-14
Шинэ жилийн баярт зориулан Гоёлын Даашинз прокатлаж байна. Анги хамт олноороо үйлчлүүлвэл хөнгөлөлттэй. Үнэ 5000-30000₮ Утас: 99012640, 99698552 Хаяг: Төв шуудангийн зүүн урд уулзварт
2011-12-14