“Аргусан хуурчийн домог”-ийг дэлгэнэ
Өвөрмонголын уран бичигтэний Нийгэмлэгийн гишүүн, БНХАУ-ын уран бичигтэн М.Түвшингийн “Аргусан хуурчийн домог” уран бүтээлийн бие даасан уран бичлэгийн үзэсгэлэнгээ толилуулах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 17:00 цагт “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.
6
Уран бичигтэн М.Түвшин нь гүйлгэн тэг ба таталган тэгийг ч сайн эзэмшсэн аж. Тэрбээр 2010 онд “Монголын нууц товчоо”-г төв тэгээр бичиж, бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан ба уран бичлэгийн үзэсгэлэнд 40 гаруй удаа бүтээлээ дэлгэж байжээ.
6
Энэ удаагийн үзэсгэлэндээ 67 уран бичлэгийн бүтээлээ дэлгэн, олны хүртээл болгох юм байна. “Аргусан хуурчийн домог” уран бичлэгийн үзэсгэлэн энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.
7
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ