Эдийн засгийн хямрал биднийг хийж бүтээхийг шаардаж байна гэв

img

Монголын эдийн засгийн форумаас “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014” ээлжилт чуулганыг  зохион байгуулж буй. Гадаадын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнд чиглэсэн энэхүү дээд хэмжээний чуулга уулзалт өчигдөр Блю скай цамхагт эхэлсэн юм. Тэгвэл өнөөдрийн чуулга уулзалт” Их тэнгэр” цогцолборт үргэлжилж байна. Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг болгож бизнес эрхлэгч, хувийн хэвшлийг дэмжиж, тэдгээрийн санал бодлыг сонсч, асуудлыг шийдэх зорилготой уг бизнесийн дээд хэмжээний уулзалтад төрийн өндөрлөгүүд ихээхэн ач холбогдол өгч буй.

б

Дээд хэмжээний уулзалтад дотоод, гадаадын 300 орчим төлөөлөгч оролцож, хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлэх талаар хэлэлцэж байгаа юм. Тухайлбал,  Австрали, БНХАУ, ХБНГУ, Турк, Энэтхэг, Япон, ОХУ, АНУ зэрэг 20 орчим улсын хөрөнгө оруулагчид болон Монголд суугаа Элчин сайдын яамны албаныхан оролцож байгаа аж. Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдын бизнес хийх орчинг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийнхэний үйл ажиллагааг дэмжих, уул уурхай, дэд бүтэц, боловсруулах аж үйлдвэр, хөдөө аж ахуй, ноос, ноолуур, хүнс, барилгын материалын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг ярилцах аж. Улмаар дээрх салбаруудад  төлөвлөсөн Төр-хувийн хэвшлийн түншлэл төслүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, уурхай, ноолуурын үйлдвэр, хөдөө аж ахуй, хүнсний болон боловсруулах байгууламж, соёлын чиглэлд хэрхэн хамртран ажиллах талаар санал солилцох юм байна.

й

Өнөөдрийн чуулга уулзалтыг нээж Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илтгэл тавьсан. Тэрбээр “Хувийн хэвшлүийнхэн бизнесийн төлөөллүүд энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулж буйд юуны өмнө талархал илэрхийлэх нь зүйтэй. Зөв зохион байгуулж чадвал амжилтад хүрч чаддаг салбар бол хувийн хэвшлийнхэн. Хувийн хэвшлийнхэн төр засаг зөв бодлого гаргахгүй байна гэж голмдол гаргадаг. Нөгөө талаар хувийн хувшлийнхэн өөрсдийн санал бодлоо, дуу хоолойгоо төр засагт хүргэж хэрэгтэй. Үлгэрлэвэл, хүн бүхэн үр хүүхдээ зөв сайхан хүн болгон өсгөж, эргүүлээд өтөл насандаа тусыг нь авч  амьдардаг. Үүнтэй адил төр засаг хувийн хэвшлийнхэнээ дэмжээд, бизнеийн орчинг нь сайжруулж өгснөөр эргээд тусыг нь аваад явдаг зарчим юм. Улстөрчид сонгууль дөхөхөөр хувийн хэвшлийнхэнд чиглэсэн ажил санаачилж, цуваад ирдэг, сонгууль дуусахаар тэднийг мартаж орхидог. Ийм тогтолцоог өөгшүүлж болохгүй.

й

Ер нь хувийн хэвшлийнхэн гэдэг үг ашиг гэсэн үгтэй утга нэг. Ашиг гэдгийг цаана амжилт бүтээл, уйгагүй хөдөлмөр, зөв ажиллаж, амьдрах ухаан явж байдаг. 1990 онд бидний сонгосон зам буруу байгаагүй. Хувийн хэвшил бий болгосон энэ замыг сонгож байхдаа хүч чадалд нь итгэсэн итгэл дээр тулгуурласан. Хувийн хэвшлийнхэнийг дэмжсэн бодлогыг гаргахдаа гаргасан гол алдаа нь төр засаг олон салбарыг өмчилж авсан. Үүний оронд төрийг байранд нь оруулах ёстой. Ер нь төрийн бизнест орорх эрхийг хасах талаар ярилцах хэрэгтэй. Төр хэрвээ оролцох бол өөрийн мөнгөө оруулж байж, хувийн хэвшилтэй хамтрах ёстой. Гэтэл хувийн хэвшлийн хөрөнгөөр бүтсэн бүтээн байгуулалт, ашиг орлогоос төр хувь эзэмшинэ гээд яриад явж байж болохгүй. Түүнчлэн Рио тинто, Монголын Засгийн газар хамтран Оюутолгой төслийн гэрээг хийсэн. Сайн ч муу ч хоёр тал хариуцлага, ашиг орлого, алдаа оноогоо хамтдаа үүрнэ гэдгийг санах хэрэгтэй. Бидний баримтлах зарчим бол хөрөнгө оруулагч гэдэг Монгол улсын нэр хүндийг унагаах ёсгүй. Тийм байдлаар бусад хөрөнгө оруулагчдыг үргээх алхам хийхийг зөвшөөрөхгүй.

й

Эдийн засгийн хямрал гэж ярьж байна. Хямрал биднийг хийж бүтээхийг шаардаж байгаа хэрэг. Ер нь төр аливаа ажлыг хийхээрээ үнэтэй хийдэг. Зээл авсан ч нулимстай орхиж байна. Тиймээс монголчууд түүхий эдээ бүтнээр нь гаргасаар байвал хямралд бүрэн өртөнө. Хагас боловсруулаад гаргавал хагас хямралд өртөнө. Түүхий эдээ бүтээгдэхүүн болгоод гаргавал хямралаас гарах боломж бидэнд бий. Тиймээс Монгол Улсыг хямралаас гаргах бодит сектор бол хувийн хэвшил. Хувийн хэвшлийнхэн улс орны эдийн засаг хүндэрсэн ч ажиллаж л байдаг. Гэтэл цээжээ дэлдэж, хийрхдэг хүмүүс хэд хашгирч зорилгодоо хүрээд чимээгүй алга болж байна. Иймд төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийнхэнийг дэмжих талаар ярилцах цаг болсон. Ингэхийн тулд хувьчлалын асуудлыг ярихдаа хувийн хэвшил 60 хувиас доошгүй, төр 40 хувиас ихгүй эзэмшдэг болох хэрэгтэй. Төрийн өмчит газар нь томилогдож очсон дарга, түүний нөхдийн хувийн өмч болсон байна. Гэхдээ тэднийг буруутгаж шийтгэх гэж чухалчилгүй тухайн төрийн өмчит байгууллагад хувийн хэвшлийнхэний оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй.

й

Хувийн хэвшлийнхэн бол хамгийн бага зардлаар оновчтой шийдлийг гаргадаг. Тэдний ороогүй салбар унаад байгаа учраас одооноос төрийн оролцоо бус хувийн хэвшлийн оролцоо гэж ярьдаг болмоор байна. Хамгийн гол нь хувийн хэвшлийнхэн хийх ажил, шинэ санаагаа оновчтой танилцуулаад төрөөс тодорхой зүйл шаардах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид бизнесээ амжилттай эхлүүлсэн ч цаашдаа тогтвортой, үр ашигтай ажиллахад шаардлагатай эргэлтийн хөрөнгө байдаггүйгээс олон бизнес зогсдог. Тэгвэл үүнийг дэмжихийн тулд хувийн хэвшлийнхнийг моргейжийн зээл рүү оруулах хэрэгтэй” хэмээн илтгэлдээ дурьдсан юм.

ый

Төрийн тэргүүний саналыг чуулганд оролцогч бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн талархан хүлээн авч, моргейжийн зээлийг энэ салбар луу оруулахад хууль эрх зүйн орчин дутагдахааргүй гэдгийг эдийн засагчид дүгнэж байна. Моргейжийн зээлээр хувийн хэвшлийнхэнд тоног төхөөрөмжийн болон бусад худалдан авалт хийхэд нь дэмжих боломжтой гэнэ. Ерөнхийлөгчийн илтгэлийн дараа чуулганд оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Мөн “Чингис” бондоос үлдсэн хөрөнгийг цаг алдалгүй шаардлагатай салбаруудад хөрөнгө оруулах, банкны зээл олгох нөхцлийг уян хатан болгоход төрөөс анхаарах  хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа.

ый

“Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт” энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ