Нара: Японд төрсөн өдрөө тэмдэглэсэн

img

-Зоригтой залууст урхидуулах гээд байдаг гэсэн. Одоо зоригтой эргүүлж байгаа залуу байгаа юу? -Хэцүү шүү дээ. Би сүүлийн хоёр найз залуугийнхаа туршлагаас харахад намайг эргүүлээд байсанд нь дасаад хулхидуулчихсан байгаа байхгүй юу. Одоо өөртөө таалагдсан залууг эргүүлдэг юм бил үү. Худлаа шүү. -Нара ихэвчлэн нүцгэн зураг авахуулах юм. Энэ нь эмэгтэй хүний гоо сайхныг гаргаж байгаа боловч нөгөө талаар тухайн хүний нандин зүйл. Энэ талаар бодож үзсэн үү? -Тэр зурагнууд зорилготой авахуулсан зураг байдаг. Тодруулбал, Монгол контентод нийлүүлж байсан зургууд ихэвчлэн эротик сэдэвтэй байсан. Харин одоо бол нэг их нүцгэн зураг авахуулаад байдаггүй. -Нэгэн үед гарч ирсэн дуучид зэрэг зиндаагаараа ч гэсэн ялгардаг. Тухайлбал, Сараа Ариунаа нар нэгэн үе нэг зиндаанд гэж бодвол Нара аль түвшинд хэний зэрэг зиндаанд ойролцоо явж байна? -2005 оны 10 сард миний анхны дуу гарсан. Тэр үед олон дуучид байсан. Тэднээс одоо хүртэл уран бүтээлээ хийгээд явж байгаа дуучидтай л нэг үе болж байна. -Үүрээ, Соко, Отгоо, Ану нартэй зэрэгцэж байна гэсэн үг үү, аль эсвэл Сараа, Ариунаагийн зиндаанд уран бүтээлээ хийж байна уу? -Би наад асуултад чинь хариулах юм бол дараа нь асуудалд орно. Ямар нэгэн харьцуулалт хиймээргүй байна. -Нара тасартлаа ууж байсан уу? -Байгаагүй гэж агаарын юм яриад яахав. Итгэлтэй найз нартайгаа явж байхдаа ууж байсан үе бий. Тэр чинь их сонин. Хүн харахад биеэ хянаад хичээгээд яваад байдаг ч маргааш нь санадаггүй тохиолдол байдаг шүү. -Гадаадад шоудож байсан үе бий юу? -Өнгөрсөн жилийн төрсөн өдрөө Японд тэмдэглэсэн. Маргааш нь бодсон чинь савж унамаар байсан. Харин Монголд бол тэгж чадахгүй л дээ. Гэхдээ би өөрийнхөөрөө байж чаддаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ