Монгол наадамд зориулсан дууны клип дээрээ нүцгэн гарлаа гээд л дургүйцэх хандлага байсан?
Тэр бол алдаа болсон. Би буруугаа хүлээж чаддаг хүн л дээ. Дөрөв хоногийн дотор хийсэн клип л дээ. Өмссөн ууж их богинохон болсон байсан. Дотуур нь хантааз өмсөх байсан юм. Гэхдээ нэгэнт хийгдээд цацагдчихсан учраас алдааг засах залруулах боломж байхгүй. Дараа жилийн наадмаар засах залруулах боломж гарах болов уу гэж найдаж байна.
Богинохон хувцас нүцгэн өмссөн нь нэг алдаа. Мөн би маш тарган байсан нь нэг алдаа.
УИХ-ын гишүүдээс хэн таалагддаг вэ?
Х.Баттулга ах чинь гоё ах ш дээ.
Ер нь ямар эр хүнийг хүлээж байна вэ?
АЖ Долгор эгчийн Эр хүн гэж дуунд гардаг шиг эр хүнийг л би хүсдэг.
Хэр ааштай вэ?
Гоё хоол хийчихээд, гэрээ цэвэрлэчихээд хүлээгээд байж байтал ажлаа дууссан хэрнээ ирэхгүй бол хурдан ирээч гэнэ шүү дээ. Тийм ааш надаас гарна. Ер нь хүмүүсээс гарна шүү дээ.
Хэзээ хамгийн их мөнгөөр шоудаж байв?
4-5 жилийн өмнө 300, 400 мянгаар шоудаж л байсан байх.
Эхнэртэй хүн ойр дотно танилцах санал тавьж байсан уу?
Ер нь зөндөө. Гэхдээ зарим хүнийг эхнэртэй эсэхийг мэдэх бололцоо байхгүй шүү дээ. Зүгээр сайхан оройн хоол идээд ярилцахад эхнэр хүүхэдтэй байх нь ямар хамаатай юм бэ
Хамгийн үнэтэй бэлэг юу вэ? Мөнгөн дүнгээр нь?
Хоёр найз залуугаасаа авч байсан. Гэхдээ зарим юмаа нууя л даа. Бие маань хүртэл ил байна шүү дээ. Интернэтээр ороод л шалдан нүцгэн биеийг минь харж болно шүү дээ. Тийм байхад сэтгэлд нандин байдаг зүйлсээ хүртэл гаргаж ярихыг хүсэхгүй байна. Нууц байг л дээ.
Тэгвэл өөрөө хамгийн их үнээр авсан зүйл юу вэ?
Би ер нь сүүлийн үед ухаан сууж байгаа ч юм уу. Өмнө нь харсан юм бүрээ авдаг байсан бол. Одоо дэмий хог цуглуулахгүй байхыг боддог болсон. Мөнгө гэдэг тийм амар олддог зүйл биш. Тиймээс хэрэгтэй зүйлдээ хөрөнгө оруулалт хийхийг чухалчилж байна. Яахав үнэтэй авсан зүйл гэвэл байлгүй л яахав. Үнэгүй зүйл ч байна.
“Ажнай”-н Бат-Эрдэнэ ахаасаа ихээхэн тэтгэлэг авдаг гээд байдаг. Машин тэрэг авхуулсан гээд л. Тийм үү?
Би хамаатныхаа ахаас 100 доллар ч авч байгаагүй. Ээж аавын минь авч өгсөн машин л байна. Өөр хүмүүсээс авбал ч сайхан байна л даа. /Инээв/
Ээж маань жүжигчин. Урлагийн хүн. Аав маань хувиараа бизнес эрхэлдэг. “Хаан талст” найз нөхөдтэйгөө хувь нийлүүлсэн компанитай юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ