-Японд байхдаа бааранд ширээний үйлчлэгч хийж байсан нь Нарагийн хувьд нэлээд мөнгөжсөн гэдэг?
-Би Японд “Кеnzo” гэдэг бааранд ажиллаж байсан. “Кenzo”-д хоёр жил ажиллаж хүссэн зүйлээрээ худалдаад авчих чадвартай болсон. Харин манайхан бол ширээний хүүхэн гэж ярьдаг юм билээ. Маш буруу ойлголт шүү дээ энэ чинь.
-“Сакура мисс” болж байхдаа хэдэн долларын шагнал авч байсан бэ. Мисс болсны дараа хүмүүсийн хандах хандлага өөрчлөгдөж байв уу?
-Сакура мисс болсныхоо дараа Монголдоо ирсэн учраас “Кenzo”-д ажиллахаа больсон гэсэн үг. Шагналын тухайд олонд дэлгээд зарлаад баймааргүй байна аа.
Манай сайтад хүрэлцэн ирж уншигчдын асуултад хариулсанд тань баярлалаа
Аз жаргал сайхан сайхан бүхний дээдийг хүсье гэж хэлэх би дуртай. Дээд гэдэг аз жаргалын дээд гэдэг үгийг уншигчиддаа хэлж байна. 2012 он янз бүрийн юм болно, дэлхий сүйрнэ гэсэн зүйлүүдйиг ярьж байна. Ийм үгэнд итгэлгүй болох ёстой зүйл нь болно биз тэр болтол эргээд харахад харамсах зүйлгүйгээр сайхан амьдраарай гэж хүсэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ