УАШТ үргэлжилж байна
Волейболын сонирхогчдын улсан аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Монголын волейболын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг тэмцээн өнгөрөгч бямба гаригт эхэлсэн.
ө
Тэмцээнд эрэгтэй 23, эмэгтэй найман баг өрсөлдөж байгаа ба тоглолтууд МУИС-ийн Спорт заал болон Спортын төв ордонд тус тус болж байна. Сонирхогчдын гарбөмбөгийн аваргууд энэ сарын 28-нд тодорно.
а
Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан сонирхогчдын УАШТ-нд эрэгтэй 19, эмэгтэй зургаан баг оролцож байсан юм. Эрэгтэйчүүдээс алтан медалийг Орхон аймгийн волейболын холбоо хүртсэн бол "Аврагч" спорт хороо, "Ланд Бриж" багууд удаах байруудад шалгарч, мөнгө хүрэл медаль зүүж байсан. Харин эмэгтэйчүүдээс "Мөнхтийн" баг түрүүлж, "Хилчин" спорт хороо, Нийслэлийн боловсролын газрыг багууд хоёр, гуравдугаар байрт шалгарч байжээ.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ