Олимпийн бамбар 8252 км замыг туулж, заставуудаар аялна

img

Өнөөдөр дэлхийн Олимпийн өдөр. Энэ өдрийг дэлхий даяар тэмдэглэж байна.  Монголын олимпчдын баяр, олимпийн өдрийн баярын ёслол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж, ёслолд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд, спорт холбоодын төлөөлөл оролцлоо.

э

Энэ өдөр олимпийн бамбар манай орноор аялах аялалаа эхэллээ.  Өнгөрсөн бямба гаригт Монголын үндэсний олимпийн хороо, Хил хамгаалахын Ерөнхий газар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний дагуу Олимпийн бамбар 2016 оны олимпийн өдөр хүртэл Монгол Улсын торгон хилийн зурвасын дагуу аялахаар боллоо. Бамбарын өртөөг манай улсын олимп, дэлхийн медальтнууд эхлүүллээ. Олимп, дэлхийн медальтнуудын бамбарыг өртөөлүүлсэн цэгүүд Монголчуудын оролцсон зуны олимпийн 12 наадмын нэртэй байсан ба олимпийн медальтнууд цэг бүрт бамбарыг өртөөлж хүргэсэн юм.  Ийнхүү тамирчид өртөөлсөөр Олимпийн аварга Э.Бадар-Ууган олимпийн бамбарыг Хил Хамгаалах Ерөнхий Газрын дарга, Бригадын Генерал Ш.Лхачинжавт шилжүүлэн өгсөн.

э

Олимпийн бамбар гурван жилийн хугацаанд хилийн цэргийн зурвасын дагуу аялж,  Монгол Улсын хилийн 8252 км 895 метр замыг туулж хилийн заставуудад тус тусын сонирхолтой хөтөлбөрийн дагуу арга хэмжээ зохиогдох юм.

ө

Монголын үндэсний олимпийн хороо Олимпийн өдрийн хүрээнд өнгөрөгч сараас эхлэн нийслэлийн дүүргүүдийн Олимпийн зөвлөлтэй хамтран хүүхдүүдэд олимпийн боловсрол олгох, олимпизмийг сурталчлах, спортоор хичээллүүлэх зорилгоор цуврал үйл ажиллагаа зохион байгуулжээ.  Энэ хүрээнд хүүхдүүд олимпийн тухай мэдлэгтэй болж, хэрэв манай улсад олимпийн наадам боловол медаль, титэм нья мар байхыг өөрсдийнхөөрөө төсөөлөн урласан байна. Энэхүү үйл ажиллагааны хаалт мөн өнөөдөр болсон.

ө

1894 оны энэ өдөр Францын Барон хэргэмт эрхэм Пьер де Кубертений санаачилгаар орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг сэргээж, олимпийн наадмыг зохион байгуулах түүхэн шийдвэр гаргаж байжээ. Тиймээс энэ өдрийн дурсгалд зориулж 1948 оноос хойш дэлхий даяар тэмдэглэж эхэлсэн байна.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ