“Шинэ цирк”-ийн жүжигчид мөнгөн заан хүртжээ
ОХУ-ын Якут улсад болсон олон улсын циркчдийн наадамд оролцсон Монголын “Шинэ цирк” төвийн “Отгоо” студийн жүжигчид мөнгөн заан цом хүртжээ.
ө
Энэ удаагийн наадамд манай “Отгоо” студийн гурван жүжигчин, тэнцвэр, уран нугаралт гэсэн хоёр үзүүлбэр бэлдэж, оролцсон юм байна. Багийн гишүүн Н.Анужаргал 16 настай, дөрвөн настайдаа циркт хөл тавьсан бол Э.Хулан 18 настай бөгөөд есөн настайгаасаа циркээр хичээллэсэн аж. Харин гурав дахь гишүүн Б.Сэрчмаа 17 настай бөгөөд таван настайгаасаа циркийн урлагаар хичээллэж эхэлжээ. Дашрамд сонирхуулахад жүжигчин Э.Хулан уг наадмаас өнгөрсөн жил хүрэл заан цом хүртэж байжээ.
ө
Жил бүр уламжлал болгон зохиодог тус наадамд ОХУ, БНХАУ, Япон, Вьетнам, Герман, Итали зэрэг арав гаруй орны 60 орчим жүжигчин өрсөлджээ. Тэмцээний алтан заан цомыг Якутын “Саха Даймонд” циркийнхэн акробатын үзүүлбэрээрээ авсан байна.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ