“Хурд”, Лхагваа хоёр нэгэн үдэш "дахина"
Хорин жилийн ойгоо гадаад, дотоодын фенүүдтэйгээ нижгэр тэмдэглэж, 21 настайгаа золгоод байгаа “Хурд” хамтлаг фенүүддээ дахин бэлэг барих нь. Тэд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шилдгийн шилдэг дуугаа үзэгч, сонсогч фенүүддээ өргөн барихаар “Best hits of hurd show concert” бүрэн хэмжээний тоглолт хийхээр болжээ.
х
“Мишээл Экспо” төвд ирэх долоодугаар сарын 10-ны өдрийн 19.00 цагаас болох уг тоглолтын үеэр “Хурд” хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулан гаргасан 12 цомгоос бүрдсэн “Black box”, “Алтан пянз”, пудволк, зэрэг бэлэг дурсгалын зүйлсээсээ худалдаалах юм байна.
ө
Тэд энэ удаагийн тоглолтоо “Strings club”-ын хамт олонтой хамтран зохион байгуулж байгаа аж. Тоглолтын тасалбарын хувьд 50 мянган төгрөг бол VIP тасалбарын үнэ 100 мянган төгрөг байна. Тасалбарыг 1900-1950, 1900-1617, 1900-1199 дуудлагаар үнэгүй хүргэх бөгөөд “Hifi records”, “Blue sky tower” болон “Strings” клубын кассаар худалдаалах гэнэ.
а
а
ө
Мөн энэ өдөр "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн "Морин хуур-Толин хул" тоглолт "UB PALACE"-ын концертын их танхимд 18.00 цагт ганцхан удаа хийхээр товоо зарласан. Тэрбээр өнгөрсөн жилийн наадмаар "Морин хуур-Толин хул"-аа анх удаагаа үзэгч фенүүддээ зориулсан. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр энэ жил уг тоглолтоо дахин тавихаар болжээ.
ө
Ийнхүү Монголын рок попын домог болсон хамтлаг, дуучдын тоглолт нэгэн өдөр давхцаж, “Хурд”, “Харанга”-ын фенүүд “Мишээл экспо”, “UB palace”-ыг зорих нь ээ.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ