Бохир хальж сургуулийн талбайг бохирдуулжээ
СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг 8в байрны урд талын бохирын худаг бөглөрчээ. Улмаар бохир халин 62-р сургуулийн спорт цогцолборын 21:422 м2 талбайг бохирдуулсан байна. Энэ асуудлыг мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авч ямар нэгэн арга хэмжээ яаралтай авахгүй бол халдварт өвчин дэгдэх аюултай байдал бий болжээ. Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ