Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 950.4 тэрбум төгрөг болов

img

Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр  52 ХК-ийн 157.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 110.1 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 27 ХК-ийн 102.8 мянган ширхэг хувьцааг 74.5 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 25 ХК-ийн 7.3 мянган ширхэг хувьцааг 82.6 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Компанийн бондын арилжаагаар “Жаст агро” компанийн 1009 ширхэг “Монгол мах” бондыг 10.1 сая төгрөгөөр арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 284 хэлцэл хийгдсэн байна. Нийт 52 үнэт цаас арилжигдсанаас 21 үнэт цаасны ханш өсч, 16 үнэт цаасны ханш буурч, 15 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 18888.56 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 134.92 нэгжээр буюу 0.71%-иар буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 950.4 тэрбум төгрөг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ