
Ажил хаялт төрийн албаны бусад салбаруудыг хамрах болж байгаа талаар Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Ганбаатар мэдэгдсэн. Сургууль, цэцэрлэгийн багш нар хугацаагүй ажил хаялт зарлаад цалингаа нэмүүлэхээр тэмцэж байгаа.
Тэдний энэ тэмцэлд өнөөдрөөс эмнэлгийнхэн нэгдэж эхэлсэн бол урлаг, соёлын салбарын ажилтнууд, Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нэгдэх болсноо мэдэгдсэн байна.
Мөн дэмжиж ажил хаялтад нэгдэхээ эрүүл мэндийн салбар, хүчний байгууллагынхан буюу цагдаа, онцгой байдлын ажилчид, урлагийн байгууллагынхан нэгдэхээр болжээ. Энэ мөчид ажил хаялтыг эхлүүлсэн боловсролын салбарынхантай Ерөнхий сайд уулзалт хийж байгаа билээ.
Энэ уулзалтын үр дүнгээс шалтгаалан маргааш ажил хаялт үргэлжлэх эсэхийг шийдэх аж. Төрийн албан хаагчдын хувьд 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс цалингийн нэмэгдлийг олгохыг шаардаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ