Улаанбаатарт 20-22 хэм хүйтэн

img

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 30-32 градус, Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ