
Өчигдөр Бельги улсад халдлага гарч 5 хүн амь үрэгдэж, 119 хүн шархдсан. Уг халдлагыг үйлдсэн Нордин Амрани хэмээх 33 настай цагдаа нарыг ирэх үеэр өөрийнхөө амийг егүүтгэсэн билээ.
Тэрээр 2008 онд хууль бусаар зэвсэг хадгалсан хэргүүр ял шийтгүүлж байсан нэгэн аж. Халдлагын улмаас 23 сартай нялх хүүхэд, 75 настай эмгэн, 15, 17 настай өсвөр насны хоёр хүү амиа алдсанд тус улсын Ерөнхий сайд харамсаж байгаагаа мэдэгдэж гүн эмгэнэл илэрхийллээ.
Тэрбээр шинэ оны баярын өмнө ийм аймшигт явдал болж байгаад би юу хэлэхээ мэдэхгүй байна. Ямар ч байсан талийгаачдын ар гэрийхэнд эмгэнэл илэрхийлье гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ