
2011 оны 12-р сарын 16-наас 12-р сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 16-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 18-нд говийн зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи их төлөв секундэд 4-9 метр байх бол Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 25-30 градус, томоохон голуудын саваар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар орсон цасны зузаан 20-30 см хүрч энэ нь нягтарч хатуурч байгаагаас үүдэн өвөлжилт хүндэрч магадгүй болоод байна. Тиймээс малчид, ард иргэдийг хол газар явахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ