Оюутны ДАШТ-нд явах бүрэлдэхүүн тодорчээ

img

Унгар Улсын Печ хотноо ирэх долоодугаар сарын 8-12-ны өдрүүдэд чөлөөт бөхийн оюутны Дэлхийн аварга шалгаруулах XI тэмцээн болно. Энэхүү тэмцээнд улсаа төлөөлөн оролцох манай баг тамирчид тодорчээ. Уг тэмцээнд оролцохоор 30 гаруй орны дөрвөн зуу шахам оюутан бөхчүүд мэдүүлгээ өгөөд байгаа ажээ.  Манай улсаас тэмцэнд барилдах тамирчдын нэрсийг хүргэж байна.

а

Эрэгтэй

57 кг Бямбадоржийн Хаш-Эрдэнэ /ҮБТДС, “Алдар” спорт хороо/

61 кг Түмэнбилэгийн Түвшинтулга /ҮБТДС, “Гацуурт-Олимп” клуб/

65 кг Батчулууны Батмагнай /ҮБТДС, “Ажнай” клуб/

70 кг Лхагважавын Жавзанжамьян /ҮБТДС, “Гацуурт-Олимп” сургууль/

97 кг Батдоржийн Намхай /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/

ө

Эмэгтэй

48 кг Цогтбаатарын Цэнджав /МУБИС, Налайх дүүрэг/

53 кг Өлзийбатын Одгэрэл /ҮБТДС, “Хангарьд” клуб/

55 кг Батбаатарын Номин-Эрдэнэ /ХСИС, “Хангарьд” клуб/

58 кг Баатаржавын Шоовдор /ҮБТДС, “Цастын барс” клуб/

60 кг Сандагдоржийн Наранцэцэг /”Билэг” дээд сургууль/

63 кг Отгонбатын Оюунтуяа /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/

69 кг Буянжаргалын Даваацэрэн /ҮБТДС, Төв аймаг/

75 кг Энхбаярын Цэвэгмид /ҮБТДС, “Алдар” спорт хороо/

х

Багийн ахлагч

Д.Жаргалсайхан /МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга/

а

Дасгалжуулагчид

Ц.Баярсайхан /ҮБТДС-ийн багш, оюутны шигшээ багийн дасгалжуулагч/ Д.Батням /”Алтайн барс” клубын дасгалжуулагч/

ө

Шүүгч

Баатарын Төмөрбаатар /Олимпийн зэрэглэлийн шүүгч/ тус тус оролцох юм байна.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ