“Амирлангуй” гран при хүртжээ
Австри улсад зохион байгуулагдсан Олон улсын кино наадмаас “Амирлангуй” монголын уран сайхны кино гран при шагнал хүртсэн байна.
f
Тус наадамд 240 гаруй богино хэмжээний кино өрсөлджээ. Харин тэргүүн байр эзэлсэн “Амирлангуй” киног “Шторк” фильмийн залуу уран бүтээлчид бүтээсэн юм байна. Уг кинонд гудамжинд өссөн Анир охины тухай өгүүлдэг байна. Багаасаа өнчин өссөн учир хатуу харгис хүн болж хүмүүждэг ч эх хүн болоод уян зөөлөн болж буй тухай гардаг аж.
g
Сэтгэлзүйн драм төрлийн уг бүтээлийг дэлхийн 10 орны шүүгчид үзэж, сэтгэл нь хөдөлсөн тухайгаа тэмдэглэсэн байна. Тэмцээний ерөнхий шүүгч Америкийн нэрт найруулагч Хюго Антони “Монголын кино урлаг дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрчээ” хэмээжээ.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ