Дэлхийд танигдсан “Modern of Night” Монголд
‘’Найрсаг Улаанбаатар’’ аяны хүрээнд АНУ-ын “Бостон балет” театрын гоцлоочдын модерн бүжгийн тоглолт нийслэл хотод болох гэж байна. Тоглолтыг “Монголын балетын хөгжил сан” нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулах бөгөөд оюун санаа, сэтгэхүйн ертөнцөө үйл хөдлөлөөр илэрхийлдэг балетын урлагийн шилдгүүд оролцох тоглолтод МУГЖ Д.Алтанхуяг, дэлхийд алдартай Бостон балетын гоцлоочид уригдан ирж байгаа аж.
ө
“Мodern of Night” тоглолт 7 дугаар сарын 4-ний өдөр ДБЭТ-т зохион байгуулагдах ба Английн Рояал, ОХУ-ын Большой, Италийн Ла Скала зэрэг дэлхийн сор театруудын тайзнаа хүндэтгэлтэйгээр уригддаг балетын урлагийн шилдгүүдийн тоглолтыг ийнхүү Монголчууд эх орондоо үзэх боломжтой боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ