Өсвөрийн шатарчдын УАШТ үргэлжилж байна
Шинэ оны анхны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч бямба гаригт хөшгөө нээсэн. Өсвөрийн шатарчдын УАШТ бага насны ангилалд явагдаж өнгөрөгч даваа гаригт өндөрлөв. Харин өчигдөр ахлах насны ангиллын тэмцээн эхэлж энэ ангилалд 240 гаруй тамирчин оюун ухаанаа сорьж байна. Тэмцээнээс эхний 1-3-р байрт шалгарсан тамирчдыг 2011 оны Ази болон дэлхийн АШТ-ий эрх хүлээж байгаа юм.
Ахлах насны тэмцээн 14 хүртэлх, 16, 18 хүртэлх насны ангилалд явагдаж байна. Өсвөрийн шатарчдын УАШТ энэ баасан гаригт өндөрлөж аваргууд тодорно. Энэ жилийн өсвөрийн шатарчдын УАШТ-д нийт 700 гаруй тамирчин өрсөлдөж байгаа нь тэмцээний чанар чансаа өргөжиж шатрын спорт манай улсад хэрхэн түгээн дэлгэрч байгааг харуулсан явдал болж байна гэж зохион байгуулагчид хэлж байсан юм. Энэ жилийн тэмцээн нээлттэй болж байгаагаараа онцлог. Тиймээс хойд хөршийн Буриадын Улаан-Үд хотоос өсвөрийн тамирчид ирж оюун ухаанаа сорьж байна. 2011 оны өсврийн шатарчдын Ази тивийн АШТ Филиппинд болох бол Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразил улсад болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ