П.Дашийг цагаатгах уу

img

Төрийн мөнгө шамшигдуулсан хэрэгт яллагдагчаар татагдаж анхан шатны шүүхээс 3.6 жилийн хорих ял сонссон ОБЕГ-ын дарга асан  П.Дашийн давж заалдах гомдлыг өнөөдөр нийслэлийн Шүүхийн эрүүгийн танхимд хэлэлцэнэ. Түүнд холбогдох хавтаст хэргийг хэлэлцэхэд  улсын яллагчаар О.Мөнхбаатар, илтгэгч шүүгчээр Х.Эрдэнэсувд, өмгөөлөгчөөр К.Бауржан, Б.Ганбаатар, Б.Түвшинбаяр, Д.Оросоо нар оролцох аж. Давж заалдах гомдлыг хэлэлцэхэд   П.Дашаас гадна тус газрын Нөөц бүрдүүлэлтийн дарга асан Л.Алтангэрэлийг ч шүүнэ.   Анхан шатны шүүхээс 3.6 жилийн хорих ял сонсч  хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан  П.Даш, Л.Алтангэрэл нарыг улсад 300 сая төгрөгийн хохирол учруулсан, бараа материал, машин техникийг хууль бусаар авсан хэмээн буруутгаж  2009 онд анхан болон давж заалдах шатны шүүхээс 4.6 жилийн ял оноосон ч Дээд шүүх хэргийг хэлэлцээд хуулийн шинжээчийн дүгнэлт дахин хийлгэх тэднийг  хэрхэн бүлэглэснийг тогтоох, хохирлын хэмжээг тодорхой болгох шаардлагатай гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм. П.Дашийг  ямар үндэслэлээр буруутгаж ял оноосныг иш татвал -Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмын тухай хуулийг зөрчин, ОБЕГ-ын барилгын их засварын ажлыг тендергүйгээр, ТӨХ-ны зөвшөөрөлгүйгээр хийж гүйцэтгүүлэн 141.2 сая төгрөгийн шамшигдуулсан -2004-2007 онд тендергүйгээр авто машин худалдан авч байгууллагад 44.1 сая төгрөгийн хохирол учруулсан. -“Алтай таван богд хайрхан” ХХК-тай үрийн будааг худалдан авах гэрээг байгуулж, 199 сая гаруй төгрөгийн авлага үүсгэн, зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авч улмаар 335 сая төгрөгийн хохирол учруулсан -Улсын нөөцийн шатахуун бүрдүүлэхдээ “Энрико сервис” ХХК-иас шатахуун худалдан авах гэрээ хийжээ. Гэрээ хийсний дараа шатахууны үнэ зах зээлд өссөн гэх шалтгаанаар тухайн үеийн ханшаас илүү үнээр буюу 227 сая төгрөг илүү зарцуулан улсын нөөцөд шатахуун худалдан авсан. -ОБЕГ-ын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байсан Л.Алтангэрэлтэй хамтарч түүний эхнэр болох Г.Оюунчимэгийн эзэмшлийн “АО Жаргалант” ХХК-тай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулан зах зээлийн үнээс өндөр үнэтэй шатахуун худалдан авч 205 сая төгрөгийн хохирол учруулсан зэргээр буруутгаж байгаа юм. Харин тэд дээр үндэслэлүүдийг хууль бус гэж үзэн цагаатгуулах гомдол гаргаад байгаа юм. Н.Түвшин  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЭРХЭМ:
ЦАГДАА ЭНАРЫН ЗОВЖ БАРЬСАН ХУЛГАЙЧ, ДЭЭРЭМЧИН , АЛУУРЧДЫГ ИНГЭЭД Л ЦАГААТГААД ӨРШӨӨГӨӨД БАЙВАЛ ЮУ БОЛОХ ВЭ НӨХӨР ЭЛБЭГДОРЖОО
2013-03-28
Õººðõèé àìüòàí íýã èõ èäýæ àìæààã¿é þì áàéíà. Áóöààãààä äàðãà áîëãî.
2011-12-16
ene novshiig yalla
2011-12-15
их мөнгө иджээ намыг нь бодоод чөлөөл
2011-12-15
1000 çàõèà ðåêëàì ñóðòàë÷èëãààãàà ìºí㺠òºëººä ñîíèí ñýòã¿¿ë, ðàäèî òåëåâèçýýð ÿâóóëæ ÷àäàõã¿é èíòåðíýòèéí ñýòãýãäýë áè÷äýã õýñýãò ¿íýã¿é ñóðòàë÷èëãàà áè÷èæ ñóóäàã ÿäàðñàí ãàçàð áàéíà. Ðåêëàìíûõàà ÷ ìºíãèéã äèéëýõã¿é áàéãàà óëñ ÷èíü ÿìàð þìíûõ íü "îðèãíàëü" /óã íü îðèãèíàë ãýæ áè÷èõ ¸ñòîé. Íýã ¿ãýíä 2 àëäààòàé áè÷æýý/ áàðàà çàðàõâ äýý.
2011-12-15