Ц.Баясгаланг 65 саяар урамшуулна

img

Юнескогийн олон улсын театрын институтаас зохион байгуулсан олон улсын  “A” зэрэглэлийн “Моно Арт-2014”  фестивальд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан амжилттай оролцож, гран при шагнал хүртсэн.

Ингэснээр тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 120 дугаар тогтоолын дагуу 65 сая төгрөгөөр шагнуулах болзлыг хангажээ.

 МУСТА Ц.Баясгалан өнгөрөгч дөрөвдүгээр сард Косово улсын Приштина хотод болсон уг фестивальд урилгаар оролцсон билээ. Энэ жилийн наадмын тэргүүн байрыг эзэлсэн тэрбээр ирэх жил Герман улсад болох фестивальд мөн урилгаар оролцохоор болсон.

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ