Таван улсын уран бүтээлчид “Андууд”-ыг бүтээнэ

img

“Их хүрээ" уран бүтээлийн нэгдэл ирэх намраас "Андууд" уран сайхны киног хийхээр төлөвлөжээ. Уг кинонд Монгол, Тува, Казахстан, Халимаг, БНХАУ-ын Уйгар улсын уран бүтээлчид хамтран ажиллах юм байна.

Ирэх долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд тус улсын уран бүтээлчид манай улсад ирж, кино зохиолын талаар санал бодлоо хуваалцах гэнэ. Киноны зураг авалтын 40 хувийг ОХУ-д, 30 хувийг Монголд, 20 хувийг БНХАУ-д хийхээр төлөвлөжээ. Кинонд Монгол талаас СТА, драмын театрын жүжигчин М.Түвшинхүү, жүжигчин, найруулагч Ө.Мөнгөнтулга нар кинонд тоглох бол найруулагч Ч.Батбаяр, Улсын драмын эрдмийн театрын үйлдвэрчний хорооны дарга Б.Отгонбат хамтарч ажиллах юм байна.

Бусад улсаас "Солдаты" киноны Воркутагин, Звезда киноны Темдековын дүрд тоглосон ОХУ Алтайн Соёлын сайд, гавъяат жүжигчин Амаду Мамадаков. Мөн ОХУ Буриад улсын гавъяат жүжигчин Надежда Мунконова, ОХУ Тува улсын гавъяат жүжигчин Эдүард Ондар, Казахстан Азын нүүдэлчдийн соёлын өвийн Ерөнхийлөгч Батиржан Каган нар оролцох гэнэ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ