Монголчуудын түүх зурагт номонд

img

"Монголчууд” (XVII-XX зууны эхэн) түүхийн зурагт номын нээлт энэ сарын 30 буюу ирэх даваа гариг “Интерном” номын дэлгүүрт болох юм байна.

Энэхүү номыг монголчуудын түүхийн хамгийн чухал, нарийн судлагдаагүй “Манжийн үе” буюу XVII-XX зууны эхэн үеийн түүхийг түүхийн баримт, түүхэн дурсгалт газар нутаг, дурсгалууд, гар болон гэрэл зургууд, жуулчдын тэмдэглэл, элч нарын тайлан зэрэг баримтад тулгуурлан бүтээсэн аж.

Энэхүү номонд тухайн үеийн газар нутаг, улс үндэсний тусгаар тогтнолын асуудлын түүхэн улбааг танин мэдэхэд онцгой ач холбогдолтой нийт 1200 гаруй гэрэл зураг, түүхийн баримт багтжээ.

Уг номыг түүхч С.Чулуун бүтээсэн байна. Тэрбээр “Монголын их эзэнт гүрний дараа бидний өвөг дээдэс өөрсдийн албат явсан Манж, Оростой хэрхэн харилцсан. Евро Азийн уудам хөндийд улс төр, нийгэм, соёл, хүрээлэх орчны нөхцөл байдал хэрхэн хувирсан болон Монголын газрын зурагт хэрхэн өөрчлөлт орсон, нүүдэлчдийн сүүлчийн их нүүдэл монголчуудын тархан суусан хувь тавилан, язгууртнуудаа хэрхэн домогчлон шүтэж ирсэн түүх зэргийг энэ номоос мэдэж болно” гэж хэлсэн байна.

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ