Б.Энхлэн аваргалж, А.Очир-Эрдэнэ хүрэл зүүлээ
Узбекстан Улсын Ташкент хотноо өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Энэ сарын 21-нд эхэлсэн энэхүү тэмцээнд манай улсын 21 тамирчин дасгалжуулагч Х.Эрдэнэдорж, Ц.Батболд нарын удирдлага дор өрсөлдөж байгаа юм.
Энэхүү тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож байна. Тэмцээний зургаа хүртэлх насны охидын ангиллын стандарт буюу сонгодог шатрын төрөлд манай тамирчин Б.Энхлэн түрүүлж, Азийн аварга болжээ. Түүнчлэн хөвгүүдийн зургаа хүртэлх насны ангилалын түргэвчилсэн тоглолтын төрөлд А.Очир-Эрдэнэ хүрэл медаль зүүлээ. Тэрбээр мөн стандарт төрөлд тусгай байранд шалгарчээ. Тэмцээн энэ сарын 29-нд өндөрлөнө.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ