Кроссын ААШТ маргааш болно

img

Кросс гүйлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Төв аймгийн Зуунмод хотноо болох гэж байна. Уг тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол, Макао, Хонконг, Манайлзын өсвөрийн гүйгчид оролцохоор бүртгүүлжээ.

Тэмцээнийг Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, спортын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Мөн ССАЖЯ, Спорт бэлтгэлийн төв, МҮОХ, МҮОА, Азийн спортын сургуулиудын холбоо, "Бодь даатгал" компани, Төв аймаг, "Смарт Бат бэх ремикон" ХХК зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж буй юм байна.

Оролцогчид 14-15 насны охид, хөвгүүдийн ангилалд  3.5 км-т, 16-17 насны ангилалд 4.6 км-т хурд сорих аж. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу зай тус бүрт эрэгтэй, эмэгтэй таван тамирчин гүйнэ.

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ