Британийн их дээд сургуульд суралцахаар виз мэдүүлэгчдийн үзүүлэлт буурчээ

img

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл 2011 оны 11 сарын 4-ний өдөр Британийн хилийн албаны Азийн бүсийн захирал ноён Жеймс Шаарптай монголын талын санаачлагаар манай иргэдийн британийн виз мэдүүлэхэд тулгарч буй асуудлуудын талаар ярилцаж шийдвэрлүүлэх зорилгоор Британийн ГХХНЯ-ны байранд уулзалт хийв. Уулзалтын үеэр монгол иргэдийн Британид зорчих виз авахад цаг хугацааны болоод бичиг баримт бүрдүүлэлтийн хувьд тулгарч буй хүндрэлүүдийн талаар хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцов. Британийн хилийн албаны Азийн бүсийн захирал Ж.Шаарп уулзалтын үеэр бизнесийн зорилгоор виз мэдүүлэгчдийн виз олголтын байдал өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй буюу 93 хувьтай байгааг дурьдаад харин Британийн их дээд сургуульд суралцахаар виз мэдүүлэгчдийн үзүүлэлт буурсан байна. Энэ нь иргэд британийн чанар муутай их, дээд сургууль эсвэл магадлан итгэмжлэгдээгүй их, дээд сургуулийг сонгож виз мэдүүлбэл татгалзах магадлал өндөр болохыг анхааруулав. Иймд ИБУИНВУ-д их, дээд сургуульд сургалцахаар ирэх гэж буй иргэд хилийн албанаас гаргасан магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын жагсаалтад ороогүй сургуулийг сонгохгүй байхыг анхааруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Altangerel gej tamhinii naimaachin hubiin amidralaa bodohoos ard tumniihee toloo yu ch hiihgui bgaag anglid bga manai mongolchuud bugd yaridag
2011-12-20
БНХАУ-аас барилгийн материал,хаалаг,цонх, жижиг дунд үилдвэрийн тоног төхөөөрөмж, цай хэвлэл, баглаа боодол гэх мэт таны хүссэн бүх нд зуучилна мөн бизнисийн хамтрагч олж өгнө Zuuchlal_hutuch@yahoo.com utas 98306334
2011-12-17
jagsaaltiig ni tegeed avahgui yasan ym be.
2011-12-16
Ter jagsaaltyg ni hamt niitlehgui. Ene altangerel dandaa ingej jujilglej baih yum. Uulzaa l biz, getel ur dun ni haa baina. Huviinhaa ajlyg amjuulah gej hudlaa iim yum yarij dee
2011-12-16