Тамирчиддаа баярын мэнд хүргэе

img

Монголын тамирчдын өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн бямба гаригт “Монголын тамирчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

х

Энэ өдөр тив, дэлхий, олимпийн наадамд алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэгч үе үеийн тамирчдын баярын өдөр байдаг. Тэдний баярын өдөрт  зориулсан үйл ажиллагаа өнөөдөр өглөө 07.30 цагт Зайсан толгойн Бурхантай хөшөөнөөс нийтийн гимнастик, алхалтаар эхэлсэн юм. Тамирчид Спортын төв ордныг хүртэл алхаж, Монголын тамирчдын өдрийн нээлтийн үйл ажиллагаа энд болсон.

а

Мөн өнгөрөгч онд ажил үйлсээрээ тэргүүлсэн тамирчид, спортын арга зүйчид, танхим, холбоод шагнал гардах юм. Нийт тамирчиддаа баярын мэнд хүргэе.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ