Өнөд нутаглах буурь минь

img

Ховд, Говь-Алтай аймгийн 11 самын иргэд "Өнөд нутаглах буурь минь" сэдэвт тэмцээнийг зохион байгуулжээ. Уг тэмцээнийг бэлчээр ашиглаж байсан уламжлалт арга туршлага, бэлчээр зохион байгуулалтыг орон нутагтаа зохистойгоор шийдвэрлэх арга зам, бэлчээрийн экологи, эдийн засгийн ач холбогдлыг иргэдэд сурталчлах зорилгоор “Өнөд нутаглах буурь минь” сэдэвт дэмжээ тэмцээнийг монгол бөхөн тархсан Ховд, Говь-Алтай аймгийн 11 сумын иргэдийн дунд зохион байгуулсан байна. Тэмцээн Ховд аймгийн Чандмань, Манхан, Зэрэг, Дарви, Говь-Алтай аймгийн Хөх морьт, Баян-Уул, Шарга, Халиун, Төгрөг, Тонхил, Дарви гэсэн 11 суманд 3 үе шаттай явагджээ. Эхний шатыг 2011 оны 11 дүгээр сарын 14-27-нд сумдад, хоёрдугаар шатыг 2011.12.6-нд Говь-Алтай аймгийн Тонхил суманд зохион байгуулсан. Эхний шатуудад хоёр аймгийн 11 сумын бүх багийг оролцуулан нутгийн иргэдийг гэгээрүүлэхэд чиглэсэн лекц унших, байгаль орчны чиглэлийн хуулийг сурталчлах зорилго дор явагдав. Энэ үеэр хүн-байгалийн харилцаанд юун түрүүнд анхаарах амин чухал асуудлыг хөндсөн “Амгалан аж төрөхүй” сэдэвт лекцийг хамба Ё.Амгаланг урьж уншуулсан. Энэ лекцийг Ховд аймгийн Чандмань, Зэрэг, Манхан, Говь-Алтай аймгийн Хөх морьт, Баян-Уул, Шарга, Халиун, Төгрөг гэсэн 8 сумын төвд зохион байгуулж 1200 гаруй хүн хамруулан хүргэлээ. Мөн Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Дарви суманд “Ам хэлээ захирдаг хүн бие сэтгэлээ захирдаг” сэдэвт лекцийг “Эрүүл эр хүн” холбооны тэргүүн н.Загараар уншуулав. Тус лекцэд гурван сумын 360 гаруй хүн хамрагдсан байна. Харин гуравдугаар шатанд оролцогч 11 баг “Өнөд нутаглах буурь минь” нэрийн дор бэлчээрийн үнэ цэнэ, доройтлын шалтгаан, бэлчээр ашиглалтын өнөөгийн сөрөг талууд, бэлчээрийн нөөцийг орон нутагт ашиглах оновчтой шийдлийг илэрхийлэхээс гадна БЭЛЧЭЭР-МАЛ-МАЛЧИН гурвын уялдаа холбоог харуулсан жүжигчилсэн тоглолт, бэлчээрийн голлох ургамлын хатаамал, ястан үндэстний онцлог, урлаг соёлын гайхамшгийг харуулсан урлагийн үзүүлбэрүүд толилуулсан байна. Ховд, Говь-Алтай аймгийн ИТХ, БОАЖГ, ХХААЖДҮГ, Ховд их сургууль, Дэлхийн байгаль хамгалах сан /WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран Алтай соёны бүсийн Монгол бөхөнг хамгаалах төслийн хүрээнд энэ тэмцээнийг зохион байгуулсан юм.  Тэмцээнд 416 хүн оролцон 2300 гаруй хүн үзэж сонирхсоноос дүгнэхэд өргөн хүрээтэй, олны сэтгэлд хүрсэн томоохон ажил боллоо гэж Ховд аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн А.Нансалмаа мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

vnheer goy ymaa harin eez uliig haigaad oldgeee haan baigaa ym bee
2012-01-03
буурь чинь хятадын мэдэдл оччих вий дээ нэг хэсэг нь шороон мананд дарагдсан
2011-12-15