Энэ үдэш “Glorious Mongolia” эгшиглэнэ

img

Хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нарын  “Glorious Mongolia” хамтарсан тоглолт өнөөдөр оройн 20:00 цагт “MSM”-ийн “Show room”-д эгшиглэнэ.

а

Тэд энэ удаа Монголын хөгжмийн зохиолчдын туурвисан сонгодог бүтээлүүдээр тоглолтоо амилуулна. Манай шилдэг хөгжмийн зохиолчид болох Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров зэргийн бүтээл төгөлдөр хуур, хийл хөгжмөөр хэрхэн эгшиглэхийг энэ үдэш, тэдний тоглолтоос мэдэрч болох нь.

а

Уран бүтээлчид үзэгчиддээ хөгжмийн тансаг аялгуунаас гадна гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн гэрэл зургийн хальснаа буулгасан эх орны үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн ястны онцлогийг харуулсан торгон агшнуудаар бэлэг барьж буй юм.

а

Хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар өмнө нь дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлээс сорчлон “The Best of classics” хамтарсан тоглолтоо үзэгчидээ хүргэж байсан билээ.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ