Ц.Содномдорж түрүүлжээ

img

Үндэсний их баяр наадмын сорилго барилдаанд хүчит 224 бөх барилдсанаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0108-р анги "Монос" групп “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх улсын харцага Ц.Содномдорж найм даван түрүүлжээ.Харин Төв аймгийн Баянхангай сумын харьяат ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, "Голден хаммер" ХХК “Дүнжингарав” дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх үзүүрлэсэн байна.

а

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат БХЯ-ны "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 124-р анги "Апу" ХХК Их монголын хүчтэн дэвжээний бөх улсын арслан Д.Ганхуяг, Увс аймгийн Улаангом сумын харьяат "Монгол керамик" ХХК БХИС “Увс нуур” дэвжээний бөх улсын үнэн зоригт харцага Ө.Бат-Орших нар шалгаран үлджээ.

р

Тэгвэл уран барилдааны шагналыг Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат "Алдар" спорт хороо Зэвсэгт хүчний 065-р анги "Хишиг арвин индустриал" ХХК Булганхангай дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Эрдэнэд гарджээ.

р

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ